Гэр хорооллыг орон сууцжуулахаар Хөгжлийн Банкнаас зээл авсан “Мавангүй“ ХХК-ыг АТГ-т өгчээ Гэр хорооллыг орон сууцжуулахаар Хөгжлийн Банкнаас зээл авсан “Мавангүй“ ХХК-ыг АТГ-т өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гэр хорооллыг орон сууцжуулахаар Хөгжлийн Банкнаас зээл авсан “Мавангүй“ ХХК-ыг АТГ-т өгчээ

2022 оны 8 сарын 22

“Хөгжлийн банк 2018 онд Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор "Мавангүй" ХХК-д 4 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэсэн. Гэвч, зээлдэгч нь уг зээлийг зориулалтын бусаар ашиглаж, машины урьдчилгаа зэрэгт зарцуулсан нь хяналтаар тогтоогдсон” хэмээн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул твиттер хуудсаараа жиргэжээ. 

Arslan.mn

Энэ талаар Хөгжлийн Банкнаас тодруулахад тус компани нь Баянзүрх дүүрэгт орших “Өгөөмөр II” хотхоны хоёрдугаар ээлжийн 74А блокийн барилгын ажилд зарцуулж, гэр хорооллыг орон сууцжуулна хэмээн Хөгжлийн Банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлүүлж, 2 тэрбум төгрөг зээлсэн боловч тус зээлийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, “Мөнххада” ХХК-аас 82.4 сая төгрөгөөр автомашин захиалах, шинэ жилийн арга хэмжээнд 7 сая төгрөг зарцуулж, ОСНААҮГ-т 31.1 сая төгрөг шилжүүлэх зэргээр хууль бус үйлдлүүд олныг гаргасан нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Түүнчлэн Хөгжлийн Банкны өмчлөлд шилжсэн, барьцаанд байгаа 45 орон сууцыг иргэдэд бартераар болон зээлээр зарж борлуулсан ч худалдан авсан иргэдэд орон сууцны гэрчилгээ гаргаж өгөөгүйгээс гадна олсон орлогоороо Хөгжлийн Банкны өрөө төлөлгүй, хувийн хэрэгцээнд зарцуулсан байж болзошгүй байгаа тул АТГ-д шалгуулахаар өгч байгаагаа Хөгжлийн банкны удирдлагууд мэдэгдэв.

АТГ уг хэргийг хүлээн авсан бөгөөд хэрэг нээх эсэхээ удахгүй шийдэх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639552
5 эможи

keyboard_arrow_up