COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ : Монголбанкнаас 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг нийт 6 хүнд ОЛГОЖЭЭ

админ
2022 оны 8 сарын 12

Бид өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэр гарган Капитал банкны хөрөнгөнөөс нэр бүхий хоёр хүнд тус бүрт нь 200 сая төгрөгийн урамшуулал олгосон талаар мэдээллэсэн. Тухайн урамшуулал олгох шийдвэрээ нууцалсан талаар ч мөн дурдсан. 

Arslan.mn

Тэгвэл өнөөдөр тус мэдээллийг дэлгэрүүлэн нийт зургаан хүнд тус бүрт нь 200 сая төгрөгийн урамшуулал буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг олгосон талаар дэлгэрүүлэн хүргэе. 

Монголбанкнаас Капитал банкинд эрх хүлээн авагчаар ажилласаныхаа төлөө ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзий, Т.Одонтунгалаг, А.Шижирмаа, М.Адилбиш, Т.Дэлгэрхүү нар тус бүр 200 саяар шагнуулжээ. 

Өөрөөр хэлбэл Капитал банкны хөрөнгөнөөс нийт 1.2 тэрбум төгрөгийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар нэр бүхий зургаан ажилтны урамшуулал болгон гаргажээ. 

ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзийн хувьд Капитал банкинд эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа өнгөрсөн 2022 оны дундуур буцаад Монголбанкиндаа буцаад ажиллаж эхэлжээ. Тэрээр 2015 оноос эхлэн Монголбанкинд ажиллаж байгаа. Тэрээр 2019 онд Монгол банкнаас капитал банкний эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд тэрээр 2017 оноос хойш Монголбанканд Хянан шалгагч хийж байгаа. 2017 онд мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого 32,445,440 төг байсан бол 2018 онд 121,264,480 болж өссөн байна. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчаар М.Мөнх-Өлзий томилогдсон бөгөөд тус онд мэдүүлэг гаргагчийн орлого 355,466,490 болж нэмэгджээ.

А.Шижирмаа нь Монголбанкны эрх хүлээн авагчийн орлогчоор ажилладаг. 2010 оноос хянагч шалгагчаар Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Өөрийн жилийн орлого нь 2017 онд 26,8 сая байсан бол 2021 онд 115,5 сая болтлоо өссөн. 1,7  тэрбум төгрөгийн орон сууц, зуслангийн газартай, 67 сая төгрөгийн хадлагамжтай. 

Т.Одонтунгалаг нь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 2016 оны 12 дугаар сараас эхлэн Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Суудлын жижиг машин-1, Lexus, GS 300 - 1, Микроавтобус, Mitsubishi, Delika- 1 гээд гурван автомашинтай, 59.6 сая төгрөгийн хадгаламжтай, 202 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлсэн. 

Т.Дэлгэрхүү нь 2008 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. 2019 оноос хойш тасралтгүй банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн, банкний эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн жилийн орлого нь 154-167 сая байна. Дотоодын банканд байрших хадгаламж нь 375,8 сая төгрөг. Т.Дэлгэрэх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хүү нь. 

М.Адилбиш нь 2014 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Түүний жилийн орлого 2019 онд 367 сая төгрөг байсан бол 2021 онд 76 сая төгрөг болж буурсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Lexus, RX 330- болон Toyota, Crown гэсэн хоёр авто машинтай, 49 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн. 

Өмнөх дэлгэрэнгүй мэдээллийг http://https://www.arslan.mn/politics/news/639248.shtml линкнээс уншаарай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
6
639329
15 эможи

BAT
2022-08-18 11:38
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-08-18 11:37
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-08-16 15:39
Шижирмаа бараг ажил дээрээ ирдэггүй байжурамшуулал авсан нь шударга бус байна.
Дуламсүрэн
2022-08-16 15:38
Энэ үнэн яг ажлыг нь хийж байгаа хүмүүсээ урамшуулахгүй, дандаа дарга нар
Зочин
2022-08-16 15:35
Дуудлага худалдаанд оруулах байр байна. Чи орчих би 86-д өгье, харин надад 10-г өгчих гээд дотор нь ажилладаг хүн ярьж байна лээ. Сайхан идэж ууж байгаа даа.
Зочин
2022-08-16 15:31
Энэ бол бодит мэдээлэл. Угаасаа идэж ууж сурсан гарууд
Иргэн
2022-08-15 10:37
Ингэж худлаа мэдээлэл тараад хүмүүсийг хооронд нь хэрэлдүүдэгээ болимоор юм аа. Энэ сайтууд
Зочин
2022-08-14 21:44
Худлаа мэдээ цацаж ажлаа хийж мөрөөрөө яваа залуусын нэр хүндийг гутаахаа болиоч.
irgen
2022-08-14 09:47
yagaad iim shal hudlaa medee tsatsaad humuusiin tarhiig ugaagaad bna be. Zahiin ariljaanii bankind ajilladag humuus ch edgeer humuus erh huleen avagchaar ajillaj bgaaguig gerchilne.
xochin
2022-08-13 17:24
pee yadan gej ve yamar ih mungu ve
Ganaa
2022-08-12 22:24
БУЗАРУУД uuр хэлэх vг алга
Зочин
2022-08-12 21:12
Долларын ханш өсч хүмүүсийн амьдрал хэцүүдэж байхад албан тушаалаа ашиглан дураар "урамшуулал" өгч болдог юм уу? Монгол банкнаасаа ч биш, Капитал банкны хөрөнгөнөөс шүү? Банкуудыг дампууруулж хөрөнгөждөг юм уу? Даанч Монголоор дүүрэн үнэтэй машин яваад, дундаж хувийн сургуулийн жилийн төлбөр 10-20 сая хрээд байна. Ийм амархан мөнгөждөг албан тушаалтан олон байдаг бололтой.
Зочин
2022-08-12 21:04
Үндсэн газраасаа цалинжиж хийх ёстой ажлаа гүйцэтгэж байгаа хүмүүсийг урамшуулах буруу. Дампууруулж байгаа банкны хөрөнгөнд халдааад байхдаа яадаг байна. Арай юм.
Зочин
2022-08-12 17:54
Монго банк Лхагвасүрэнгийн хувийн банк юмуу,ойлгохгүй юмаа,Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энийг л хэлэх байхдаа
Зочин
2022-08-12 17:32
Мөрөн гэж нөхөр угаасаа бүтэхгүй.. МӨРӨН ГИХА ы дарга болсноос хойш Хятад иргэд Монгол иргэншил авах нь ихэссэн гэж статистик тоо нотолдог.. Хүү нь бас тонон дээрэмдэгч болох нь дээ. Энэ Төрд үүрлэсэн хулгайч нарыг үе удмаар нь тасдах цаг ирнэ ээ..
Зочин
2022-08-12 16:40
Ганц наадуул чинь аваагүй. Доор нь авлага барагдуулах дээр ажиллаж байсан хүмүүс бүгд авсан. Тэгвэл тоо нь юун 1.2 тэрбум. Асар их тоо гарч ирнэ.
keyboard_arrow_up