Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар прокурор, ажилтнуудыг болон оюутан сурагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний хурал, семинар, дадлагын ажил зохион байгуулах, онол, арга зүйн сурах бичиг, ном, гарын авлага гаргах зэргээр хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэж байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Бат-Орших, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа, Монгол Улсын Их сургуулийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш нар болон бусад албаны хүмүүс оролцов. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638295
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up