Ардчилсан Солонгос улсад Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ Ардчилсан Солонгос улсад Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ардчилсан Солонгос улсад Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.

БНАСАУ-д “КОВИД-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

зураг

Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
637190
17 эможи

445
2022-05-22 21:42
Украинд өгсөнөөс хойд солонгост өгсөн нь дээрээ
Зочин
2022-05-21 11:55
Манайхыг бодвол үйлдвэржилт хөгжлөөрөө өндөр хөгжиж буй орон
Red
2022-05-21 01:50
Zuv baiguulagdasnaash n hoish demjij yavsan uls ergeed manuusd hereg bolno
Зочин
2022-05-20 23:23
Tuslah ni zuw
Зочин
2022-05-20 21:55
мах өгөх хэрэгтэй. Уурын дутагдалд орсон хүмүүс их бгаа.
Зочин
2022-05-20 21:13
Манай малнуудаас Хойд Солонгосчууд гуйгаагүйнь тодорхой. Найрсаг харилцаагаа хадгалж үлпэх нь зүйтэй. БНАСАУ бол үнэнпээ өндөр рөгжсөн хүчирхэг улс.
Зочин
2022-05-20 21:07
БНАСАУ-тай найрсаг харилцаатай байх нь тун чухал.Тэдний газар нутагт өөрсдийн гэсэн боомт байгуулвал ашигтай гэж бодож бна.Зүүн өмнөд Азид гарахад алсдаа ашигтай.Далайн худалдаанд хэрэгтэй.
..
2022-05-20 13:05
keyboard_arrow_up