COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: УИХ дараах 5 чиглэлд АНХААРЧ АЖИЛЛАХ нь зүйтэй гэж үзэж байна

админ
2022 оны 5 сарын 13

Гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн, Монгол эх орон, монгол хүний язгуур эрх ашигт бүрнээ нийцэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг дэмжиж, УИХ дараах 5 чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаар санаачилсан хууль,тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй шуурхай хэлэлцэн шийдвэрлэх;

2. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны шинэчлэлийн зорилтуудын хүрээнд хууль эрх зүйн орчныг давхардлыг арилгах, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж, хэлэлцэн батлахыг БОХХАА-н байнгын хороо, ХХААЯ-нд;

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг кластераар хөгжүүлэх,түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийн төслийг санаачлан ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд;

4. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох Байнгын хороо, яамдад;

5. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодлого шийдвэр гаргах УИХ-ын Ажлын хэсгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан байгуулах, шаардлагатай гэж үзвэл Түр хороо байгуулах.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636942
0 эможи

keyboard_arrow_up