Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих ял онооно Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих ял онооно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих ял онооно

2022 оны 4 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Нэгдүгээрт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан. Мөн 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох энэ гэмт хэрэгт торгуулийн ял оноохгүй хорих ял оноох хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Цаашид өршөөл үзүүлэхгүй байх зүйл заалтуудыг тусгайлан энэ хуулиндаа тусгаж өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
636447
24 эможи

keyboard_arrow_up