УИХ-ын дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана УИХ-ын дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

2022 оны 4 сарын 26

Arslan.mn

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө өглөө шуурхай хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан байна.

ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ЯАГААД САНАЛ ОРУУЛАВ?

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах прокурорын тогтоол гарсан. Тэрбээр тус тогтоолтой танилцахаар өчигдөр /2022.04.25/ АТГ-т очих үеэр "Хөгжлийн банкныг шалгаснаас хойш тус банктаы холбоотой ямар нэг асуудлаар намайг урьдчилаад гэм буруутай болгочих гээд байна. Өнөөдөр тогтоолтой бүрэн гүйцэд танилцаж амжсангүй. Гэхдээ манай Засгийн газрын үед гарсан шийдвэртэй холбоотойгоор яллагдагчаар татсан юм шиг байна. Би өмнө нь гурван жил шахам яллагдагч гэдэг нэртэй явсан. Харин өнөөдөр юу болоод байгааг мэдэхгүй байна. Үнэн үг хэлэхээр олон хүн дургүй байдаг. Н.Алтанхуягийг дуугуй болгох зохиол бичигдэж байгаа гэсэн. Зохиол нь хэрхэн бичигдсэнийг мэдэхгүй байна. Монголд шударга ёс гэж байхгүй болсон. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг гишүүд кноп дараад шийддэг. Миний эсрэг зохион байгуулалттай дайрч байна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 2017 онд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгт  Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авахад нь туслалцаа үзүүлж, хариуд нь 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгагдаад буй. Тэрбээр өөрийг нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татсан тогтоолтой өнгөрсөн долоо хоногт танилцсан бөгөөд мэдүүлгээ бичгээр өгсөн гэдгээ хэллээ. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан эсвэл мэдүүлэг өгөхөөс зугтсан зүйл байхгүй. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар мөн адил Хөгжлийн банктай нэр холбогдоод буй. Ийм асуудал гарахыг мэдсэн мэт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдээд амжсан билээ. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тухайд эгч нь Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн биш байсан гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм.

ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО МАРГААШ ХУРАЛДАНА

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дээрх асуудалтай холбогдуулан маргааш 10:30 цагт хуралдахаар болжээ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцэх бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар мөн дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.

Түүнчлэн энэ сарын 28-нд дээрх асуудлаар Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо хуралдана. Улмаар баасан гарагт болох УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал орж ирвэл ажлын тав хоног дотор багтааж шийдвэрлэх ёстой учир энэ долоо хоногт шийдвэр гарах бололтой.

Эргэн сануулахад өмнөх УИХ-аар мөн адил зарим нэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж байсан билээ. Тодруулбал 2019 онд Улсын ерөнхий прокуророос улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхбол, Д.Дамба-Очир, Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад ирүүлж байсан.

Тус асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636411
1 эможи

Зочин
2022-04-28 01:05
altanhuyag ah duu amrah sandantaigaa niileed chingis bon, gereg bondiig bugdiig n huschihsan sh dee
Зочин
2022-04-27 11:50
Ё.Баатар бичлэгийг даруухан, шударга гэж боддог байлаа. Юу болоод бна ?
Сонгогч
2022-04-27 11:35
Бусад адилхан хулгайчууд нь яах юм. Ард түмэн тэмцэлд орж иргэний дайн гаргах гээгүй л юм бол бүгдийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй ш дээ. Бүгд адилхан хулгайч нар шүү дээ.
keyboard_arrow_up