COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Гэр хороолол хөдөлгөөн“-өөс Э.Бат-Үүлийг СУЛЛАХЫГ ШААРДАЖ, ДАРГА НАРЫГ АТГ-т өгөв

админ
2022 оны 1 сарын 17

Arslan.mn

Гэр хороолол хөдөлгөөнөөс Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэж өнөөдөр /2022.01.17/ мэдээлэл хийлээ.


“Гэр хороолол хөдөлгөөн”- ий Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсүх:

-Нийслэлийн иргэдийг хохироосон шийдвэрээр эрх баригчид бизнес эрхэлж байна. Хэдэн жилийн өмнө гэр хорооллын иргэдийг газар өмчлөх, дахин төлөвлөлтөд хамруулж байртай болгох шийдвэрийг өнөөдрийн эрх баригчид хүчингүй болгосон. Одоо утааны асуудлаар ч тэд бизнес хийж байна. Э.Бат-Үүл бол гэр хорооллын иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл өнөөдөр түүнд шүүхээс хорих ял оноосон. Үүнийг бид эсэргүүцэж байна. Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэж байгаа нь хонгилын шүүх байгаагийн тод илрэл.

Хотын дарга асаны үйл хэргийг цагдаж, гэр хорооллын иргэдийн хамт хорьж байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга асан зарим дарга нарыг авлигатай тэмцэх газарт өгч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг улс төрийн шалтгаанаар бүрэн зогсоосон учир түүний хууль бус үйлдлийг хянаж, шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу иргэн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Мөн үл хөдлөх хөрөнгө эзэмших, зарцуулах эрхтэй. Энэ эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

Arslan.mn

Газраа зарахаар гэрээ хийсэн олон иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосноор агаарын хүхэрлэг хий болон хорт хийн чанар муудаж байна. Эдгээр үндэслэлээр болон агаарын дүүжин тээвэртэй холбоотой асуудлаар С.Амарсайханыг АТГ-т өгч байна.

Гэр хорооллын иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Ял оноосон үндэслэл тодорхойгүй, түүнээс гадна хэвлэн нийтлэх эрхийг хаасан нь зохиомлоор ял оноосон гэж үзэхэд хүргэлээ. Тиймээс улсад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг суллахыг шаардаж байна.

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633823
1 эможи

Сод
2022-01-18 11:35
Хамгийн үрэлгэн тэнэг дарга байсаан
Буриад
2022-01-18 11:34
Бага л хуцаарайАНын угшилтай гөлөгнүүд ээ Орон гэргүй болсон иргэд ээ даапаалж ханахгүй бна уу та нар Батүүл эдлэх ёстой ялаа эдлэг Шүүх хотын дарга нарт бүү шүлсээ үсчүүл АТГ шалгууна л биз АН сөнөж байгаа нь тэр
Иргэн
2022-01-17 15:40
Хулгайч нараа дагаад монголчууд хуваагдаад намирчих юм.Үүлэн үст хулгайчийг дагах хэсэг нь асуудлыг мушгиад гараад ирж.Үхсэн элэнцэг баланцгийх нь Бат-Үүл сайхан дарга байсан гэж. Хулгайгаас өөр юу хийсэн юм.Хулгайчаас хулгайч санаа төрнө гэгчээр машин ачилт гэж юмыг л Бат-Үүл хэрэгжүүлсэн гэж баттай мэдэх юм..Эхэндээ хулгайлдаг баысан машин ачилт одоо дээрэмддэг болчихсон.ашигтай учраас ард түмнийг хохироогоод оршслор байна.
Зочин
2022-01-17 14:51
БАТҮҮЛ Ч ЁСТОЙ ДАРГА ШИГ ДАРГА БАЙСАН ШҮҮ.ХОТЫН ДАРГА НАР БАТҮҮЛ ШИГ ХЭЗЭЭЧ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ЮУ ҮНЭН ЭНЭ Л ҮНЭНДЭЭ
Зочин
2022-01-17 14:34
нэг хулгайч баригдахаар захиалгын хөлсний хэдэн баагий хуцалдаад эхэлдэг юм. хуулийн байгууллагад ажлаа хийх боломж олго.
Иргэн
2022-01-17 14:19
Битгий ХУЦАА гэр хороолол хөдөлгөөн гэж БАТҮҮЛИЙН ХЭРГИЙН ХАМСААТАН АХ ДҮҮС НАЙЗ НӨХДИЙН ХОЛБООТОЙ ХЭДЭН ХАМ ХУЛГАЙЧИД БАЙДАГ. ТА НАРГҮЙ БОЛНО. БАТ ҮҮЛТЭЙ БАГ БОЛЖ ХУЛГАЙЛАЛЦСАН НӨХДИЙГ ШАЛГАХНА ЗӨ
keyboard_arrow_up