Д.ТОГТОХСҮРЭН: Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй Д.ТОГТОХСҮРЭН: Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.ТОГТОХСҮРЭН: Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй

2021 оны 11 сарын 15

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.15/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан. Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсэн, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. 

Энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг хэлэлцлээ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632697
0 эможи

Зочин
2021-11-16 09:37
Албан журмаар төрөөр далайлгаж орлого бүрпдүүлээд
зочин
2021-11-15 17:48
Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн гэжээ ТА нар хохиролын яаж барагдуулдагыг мэддэг үү .
зочин
2021-11-15 17:46
Хувийн хэвшлийн компаний үйлчилгээний төлбөх хураммжийн хэмжээг Төрөөс баталж болдог юм уу
keyboard_arrow_up