Д.Ганбат: Засгийн газар байр сууриа тодорхой болго Д.Ганбат: Засгийн газар байр сууриа тодорхой болго
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Засгийн газар байр сууриа тодорхой болго

2021 оны 11 сарын 15

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцлээ. Хоёрдугаарт, Жагсаал цугаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хүний эрхийн талаарх сонсгол явуулах талаар ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт маш их ачаалалтай байлаа. Монгол улсын төсвийг баталлаа, мөнгөний бодлогыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлого дээр байр сууриа илэрхийлж байсан. Төсвийн талаар дүгнэлт хийж завсарлага авсан. Мөнгөний бодлого дээр хамгийн чухал нь койны асуудлыг бид ярьсан юм. Өнгөрсөн зун УИХ-ыг ээлжит хурлаа хийгээч гэж ярьж байсан ч үүнийг анхаараагүй. Мөнгөний бодлого дээр тодорхой дүгнэлт хийж, олон нийтийн анхаарал, УИХ-д койны асуудлыг анхааруулж хэлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсоор хоёр их наяд төгрөг, албан бусаар найман их наяд төгрөг койнд орсон байгаа. Энэ бол Монголын ард түмний мөнгө. Үүнийг хянах зохицуулах хуулиа яаралтай батлаач. Хуулиа баталдаггүй юм бол олон нийтэд анхааруулга өгөөч. Энэ их мөнгийг эс үйлдлээрээ дараа нь хариуцахгүй гэж болохгүй шүү гэж анхааруулж байна.

Түүнчлэн даатгалын хуулийг бид бүхэн ярьлаа. Нэг сая орчим жолооч байна. 631 мянган хүн даатгалын хуульд хамрагдсан байна. Хувийн хэвшлийн 17 даатгалын компани ажиллаж байгаа ч энэ бүхэн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Мөн Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Хувийн хэвшлийг дэмжээд байгаа юу, үгүй ю? Монгол Улсын Сангийн сайд энэ хуулийг дэмжихгүй байгаа гэж хэлсэн. Олонхийн бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? Байр сууриа тодорхой болго. Монгол улсын үндсэн хуулинд иргэд тайвнаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан. 1994 онд Жагсаал цуглааны тухай хууль батлагдаж таван удаа өөрчлөлт орсон. Энэ хууль Үндсэн хууль болон нэгдэн орсон гэрээ конвенцтой нийцэхгүй байгаа. Хэрвээ хууль ийм байдалтай цааш даамжраад байх юм бол хууль сахиулагчид, иргэдийн хооронд мөргөлдөөн үүсгэх нөхцөл байдал бий болох нь. Энэ талаар ардчилсан намын бүлэг санал, санаачилга гаргаж байгаа” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632688
0 эможи

zochin
2021-11-26 17:19
chi eeree khurdtai ajillaachee shuumgleed l suugaad baidag nekher odoo boli
keyboard_arrow_up