COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатарын ах “Таван богд групп” -ийн Ц.Баатарсайхантай хамтарч компани байгуулжээ

админ
2021 оны 11 сарын 10

Arslan.mn

ХААН банкны хувьцааны нөлөө бүхий хэсгийг эзэмшдэг Японы иргэн Савада Хидео өөрт ногдох хэсгээ зарахаар болсноос хойш манай бизнес эрхлэгчид авахаар хэлэлцээ хийж эхэлсэн гэдэг. Улмаар Асашёорюү Д.Дагвадоржийн оролцоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг авсан гэх мэдээлэл ч олны анхаарлын төвд байсаар. Гэхдээ нэр дурдсан хоёр хүн ХААН банкны хувьцааг үнэхээр авсан бол, Монголбанк түүнийг нь баталсан ахул Банкны тухай хууль зөрчсөн гэсэн үг. ХААН банкны хувьцааны мөнгөний эх үүсвэр цэвэр үү, бохир уу гэдгийг мэдээж хууль хяналтын байгууллагынхан шалгах нь гарцаагүй. Тийм байсаар атал Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар ихэд бухимдан олон нийтийн сүлжээнд Асашёорюү Д.Дагвадоржтой маргаан үүсгээд буй билээ. Харин Ч.Хүрэлбаатарын ийнхүү авирласан нь магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйгээс болсон хэмээн хардах хүн цөөнгүй байна.

Манай сонин өнгөрсөн даваа гаргийн дугаартаа “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаатай холбоотойгоор унтууцаж буйн учир” гарчигтай нийтлэлээрээ Сангийн сайд байхдаа “Таван богд групп” ХХК-ийнханд давуу байдал олгохыг завдсан байж болзошгүй албан захидлын талаар хүргэсэн. Уг захидалдаа “ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно” хэмээсэн байсан. Энэ захидалтай холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт тэрбээр цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм. Тэгэхдээ “Таван богд групп” үүнийг худалдаж авах ямар ч хууль, эрхзүйн үндэслэл байхгүй. Би “Таван богд групп”-тэй холбоогүй, “Банкны хувьцааны 20 хүртэлх хувийг нэг компани эзэмшиж болохгүй” гэх хуулийн заалтыг сануулсан” хэмээгээд төдийлөн дорвитой хариулт өгөөгүй юм. Уг нь 2019.01.25 11/386 дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёрөөр албан тоотынхоо аль нь жинхэнэ болохоос авхуулаад “нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд тухайн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг өмчлөх эрхтэй” гэх хуулийн заалт хэдийд орсон талаар тодорхой хариулт өгөөгүй нь хачирхалтай.

Arslan.mn

Тэгвэл Банкны тухай хуулийн 36 дугаар зүйл дэх “Банкны хувьцаа эзэмших зөвшөөрөл олгох” гэсэн бүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөн УИХ баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2019.01.25-ны 11/386 дугаартай англи хэлээрх захидлыг бичсэнээс хойш хоёр жилийн дараа хууль батлагдсан юм. Уг захидлыг бичиж байхад хуулийн өөрчлөлтийн сураг ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна.Сангийн сайд байхдаа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохуйц захидал бичсэн нь магадгүй ашиг сонирхлын зөрчлөөс үүдсэн байж болох талтай. Ингэж хардаж болохуйц мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Гантулга нь “Таван богд групп”-ийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай хамтран компани байгуулсан аж.

Уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмжийн болон гадаад худалдааны чиглэлийн “Би Жи пит” гэх компанийг тэд хамтран байгуулж, захирлаар нь Ч.Хүрэлбаатарын ах нь ажилладаг юм билээ. Энэ компани төрийн байгууллагуудаас зарласан тендер, сонгон шалгаруулалтад оролцож байсан, эсэх мэдээлэл байсангүй.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг ахынхаа байгуулсан компанийн бизнесийн хамтрагчид давуу байдал олгохыг завдсан байж болзошгүй гэх хардах болсон шалтгаан нь энэ. Авлигын эсрэг болон Төрийн албаны гээд нэг бус хуульд ашиг сонирхлын зөрчил гэх заалт байдаг. Төрийн албан тушаалтнуудын мөрдөх гол хуулиудын нэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гэж хуульчилсан. Харин 3.1.5 дахь хэсэгт нь “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэхээр заасан байгаа. Тэгэхээр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хамаарал бүхий этгээдийнхээ нэгдмэл сонирхолтой компанийн удирдлагад давуу байдал олгох гэж ХААН банкны хувьцаатай холбоотой захидал Японы иргэн Савада Хидео руу бичсэн гэж хардах үндэслэл байгаа юм. Хэрхэн дүгнэх нь уншигч таны эрх билээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
632600
3 эможи

ЯАНА ДАА
2021-11-11 15:02
НУТГИЙНХАА уурхайг зарчихсан ах дүү нар. МӨНГӨ олохын тулд юу ч хийж мэдэх ах дүү нар бололтой.
Өгөр царххайлсан ац
2021-11-10 14:04
Хэзээний хулгайч тендерчин Хүрэлсбаатар
keyboard_arrow_up