Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг

2021 оны 11 сарын 04

Arslan.mn

Ажлын хэсэг байгуулж, энэ сард хэлэлцэх асуудлын цаглаварыг баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.03) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлэцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо.

сонин mn

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Товлолт хугацаанд тус Байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн тухай (нэгтгэсэн төсөл), Хөрөнгө оруулалтын банкны тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг нээлттэй хэлэлцэхээр Байнгын хорооны төсөлд тусгасан байна. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Оюунчимэг Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хугацаа товлосон бөгөөд энэ сард хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол баталсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

араа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

  Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгосон байна. Уг хуулийг батлахдаа Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг төсөл санаачлагч хэллээ.  Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.3-т “…албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж өөрчлөлт оруулжээ. Гэвч уг даатгалыг хэн эрхлэхийг хуульчлаагүй орхисон байна. Улмаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгохоор зохицуулсан боловч тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, ашгийн төлөөх аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд жолоочийн хариуцлагын даатгалын албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон гэдгийг танилцуулгын эхэнд хэллээ.

   Монгол Улсын хэмжээнд албан журмын бусад даатгалыг ашгийн бус этгээд эрхэлдэг гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ тодотгосон. Олон улсын жишиг ч ийм байдгийн дурдсан. Ашгийн төлөөх байгууллага энэ үйлчилгээг эрхэлсэнээр жолоочийн хохирлыг барагдуулах, жолооч нарын эрх ашгийг хамгаалах хуулийн үндсэн зорилго хэрэгжихгүй, харин даатгалын үйлчилгээ үзүүлэгчдийн ашиг олох үйл ажиллагаа болон гажуудсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд “жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, Албан журмын даатгагчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын тодорхойгүй байдлыг арилгах, даатгуулагч, хохирогч нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахад хохирол үнэлэгч заавал оролцох шаардлагыг хасаж, холбогдох авто засвар, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллага оролцох боломжийг бүрдүүлэх, даатгагч, даатгуулагчийн үүргийг ойлгомжтой болгох, даатгалын үнэлгээний хэмжээ, хураамж, тооцоолох аргачлал, итгэлцүүрийг шинэчлэх” зорилтыг дэвшүүлсэн байдаг.

 Монгол Улсад жилд дунджаар зам тээврийн 30 орчим мянган осол болж, эдгээр ослын улмаас 500 орчим хүн амь насаа алдаж, 1000 орчим хүн бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй бол гэдэг тоон мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийнхээ үеэр танилцуулав. Энэ тоон үзүүлэлтийг 50 хувиар бууруулах зорилтыг тавьж, 2019 онд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан гэв. Бусад улс оронд төрийн бодлогын баримт бичгүүд болон зам тээврийн салбарын бодлоготой нь жолоочийн хариуцлагын даатгал нь уялдаатай хэрэгждэг бөгөөд манай улс ч энэ зорилго, зарчмыг хуульчилсан. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө байгууллагууд хийж эхэлснээр төрийн бодлого орхигдсон болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөөх хуулийн этгээд эрхэлсэнээр зөвхөн ашиг олох үндсэн зорилгынхоо төлөө ажиллаж байгааг дурдан, холбогдох тоон мэдээллийг танилцууллаа.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу үнэлгээний газрыг зааж, хохирсон иргэдийг чиглүүлдэг. Үнэлгээг багаар тооцох зарчмыг урьтал болгодог. Нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр, аль болох олгохгүй байхыг эрмэлзэж ажилладаг. Мөн нөхөн төлбөр авах бол заавал цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Харин иргэд  зөрчлийн оноо хасуулах, торгууль ногдуулах зэрэг захиргааны шийтгэл хүлээхээс зайлсхийж, даатгалын үйлчилгээг авч чаддаггүй, харин үүнээс даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ашиг олдог гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байв.

    “Жолооч” гэдгийг хуульд өргөн утгаар томьёолсон. Тухайн авто машиныг жолоодож буй хүн бүр даатгал хийлгэхийг шаарддаг учраас жолооч нараас давхардуулан даатгалын хураамж, төлбөр авдаг болохыг мөн дурдсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй хүн бүр даатгалтай хэмээн тооцогдохыг хүсвэл даатгалын суурь хураамжийг 1.5 дахин нэмэгдүүлсэн байдлаар тооцож буй нь зохисгүй хэмээн үзжээ.

    Төсөл санаачлагчид нэн тэргүүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг ашгийн бус этгээд эрхлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Энэ төрлийн үйлчилгээнд төрийн оролцоо байхгүй, харин ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэхээр томьёолсон гэдгээ онцлов. Түүнчлэн жолоочийн хохирлыг үнэн зөв тодорхойлох; нөхөн төлбөрийг бүрэн олгох; амь нас болон эрүүл мэндэд хохирол учраагүй, талууд маргаагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгож байх; ослын нөхцөл, шалтгааныг тодорхойлох болон гэрээ байгуулахад заавал хувь хүний биечилсэн оролцоог шаардахгүйгээр цахимаар үйл ажиллагааг явуулах; жолооч хэмээн ойлголтын давхардалыг арилгаж тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа иргэн даатгал төлсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй иргэн бүр даатгалтайд тооцогддог байх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Харин хувь хүн, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, түрээсийн гэрээ гэх мэт гэрээний үндсэн дээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдолд тухайн жолооч хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байх зохицуулалтыг тусгасан гэдгээ онцоллоо.  Хохирлын нөхөн төлбөрийг шуурхай олгох, эсвэл засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулж, холбогдох төлбөр нь даатгалын байгууллагаас засварын төвд шилждэг байх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн есөн жилийн хугацаанд нийтдээ 231 мянган хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бол нийтдээ 1 сая орчим жолоочоос 230.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн гэдэг тооцоог Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Энэ төрлийн даатгалын үйл ажиллагааны цаана төрийн бодлого, зам тээврийн ослыг бууруулах салбарын бодлого байдаг ч ашгийн төлөөх болгон гажуудуулснаар эдгээр нь орхигддог гэлээ. Тиймээс энэ төрлийн даатгалын үйлчилгээг эрхэлж олсон орлогыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох чиглэлээр зарцуулахаар холбогдох төслийг боловсруулан Улсын Их Хурлын нэр бүхий 20 гишүүн өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, Т.Аюурсайхан гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.

Х.Ганхуяг гишүүн хуулийн төслийн зорилгын талаар тодруулахад “Одоогийн байдлаар даатгалынхаа нөхөн төлбөр авахыг хүссэн жолоочид зарим компани 28 төрлийн нөхцөл, шаардлагыг тавьж, бүрэн хангасан тохиолдолд нөхөн төлбөрийг дутуу хагас, чирэгдэлтэй олгож байгаа. Нөхөн төлбөрөө авахыг хүсвэл оноо хасуулах, торгууль хүлээх зэргээр заавал захиргааны хариуцлага хүлээсэн байх ёстой болдог. Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагч нөхөн төлбөрөө шуурхай, бүрэн авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын “албан журмын” даатгал гэдгийг анхаарах ёстой. Төр албадлагын журмаар жолооч иргэдээс төлбөр, хураамж авч байгаа учраас тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийг зарцуулах учиртай. Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх гэх зэрэг. Өнөөдөр энэ бүхэн хангалтгүй байгаа” гэдэг хариултыг Т.Аюурсайхан гишүүн өглөө. Түүнчлэн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ганц энэ биш олон төрлийн даатгалын үйлчилгээ эрхэлдэг. Гэтэл зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь ашгийн бус үйлчилгээ үзүүлэгч хариуцахаар шилжүүлэхэд тухайн салбар, байгууллага хүндрэлд орж, дампуурах хэмжээнд хүрч байгаа бол энэ нь асар их ашиг орлого олж байсны илрэл гэж шууд ойлгогдож байгааг хэлэв. Өөрөөр хэлбэл, даатгалын салбарын эрүүл бус тогтолцооны илрэл, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ямар ч ашиг орлогогүй, салбарын хөгжил дэвшил зогсонги байдалд орсон, ердөө төрийн оролцоо, дэмжлэгээр өнөөдрийг хүрсэн байхуйц харагдаж буйг Т.Аюурсайхан гишүүн хариултдаа онцолсон. Жолоочийн албан журмын даатгалын үйлчилгээг эрхэлснээр ашиг орлого олоод, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт нь орхигдсон юм бол хуулийн төсөл батлагдсан тохиолдолд даатгалын салбарын хөгжилд ч зохих хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагч хэлж байлаа. Сайн дурын арилжааны даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шударгаар өрсөлдөх бололцоо бүрдэнэ гэв.

 Ашгийн төлөө бус даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хангалтгүй, даатгуулагчид нь сэтгэл дундуур байдаг, төсөл дэх зохицуулалт, бодлогын өөрчлөлтийн үр дүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ч энэ байдалд хүрэх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа Х.Ганхуяг гишүүн хэлсэн.

сонин mn

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар мөн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн тодруулсны дагуу даатгалын үйлчилгээ эрхлэгч нь төрийн оролцоогүй, ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн этгээд байна гэдгийг тайлбарлав. Захиргааны ерөнхий хууль дахь “…ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэдэг нь захиргааны үйл ажиллагааг гэрээнийн үндсэн дээр эрхэлж буй этгээд болохыг тайлбарлав. Эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангаас өөр, даатгал төлсөн иргэд л нөхөн төлбөр авахаар төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зарим тоон мэдээллийг танилцуулсан. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар гурван сувгаас (даатгалын компани, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч) төвлөрч буй жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж нийтдээ 28.8 тэрбум төгрөг байгаа аж. Харин нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо бий, хүлээгдэж буй дүн гэдгийг онцолсон. Бусад зардал буюу даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн шимтгэлд 4.3 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооны санд 534 сая төгрөг төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардал болдог гэв. Гэхдээ 6.1 тэрбум төгрөгийн энэхүү зардал нь зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлсний зардал биш гэдгийг тодотгож байлаа. Даатгалын зах зээлийн хураамжийн 15.4 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эзэлдэг, нийт олгож буй нөхөн төлбөрийн 26.9 хувийг эзэлдэг байна. Нийт даатгалын гэрээний 57.1 хувь нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгөв. Төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулагдан, бүх талыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөл дэх зарим зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах боломж бий гэдгийг мөн төсөл санаачлагч хариултынхаа явцад хэлж байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төрөөс гаргасан шийдвэрийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудын эрхэлж буй үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй ч өнгөрсөн есөн жилийн хугацаанд хөгжсөн, 5000 орчим ажилтантай энэ салбарын тодорхой төрлийн үйл ажиллагааг сааруулах бодлого, шийдвэрийг гаргах нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин асуудлыг шийдвэрлэх зорилгоор нээлттэй, чөлөөтэй хамтран, буруу дутууг нь өөрсдөөр гүйцэтгүүлэх, сайжруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дараа нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 64.3 хувь нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцуулга хийлээ.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 25, 28-ны өдрүүдэд хуралдаж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэгт тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн гаргасан санал болон Улсын Их Хурлын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тогтоолын төсөлд дараах агуулга бүхий саналууд нэмж тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргажээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор тогтоолын төсөлд дараах хоёр заалтыг шинээр нэмэх санал гаргасан байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшинг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах; инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр санхүүжилт бүрдүүлэхэд дэмжин ажиллахыг Монголбанканд даалгах санал гэлээ.

Тогтоолын төслийн 2.7 дахь дэд заалтын ““Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний зориулалтыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөж, зээлдэгчид тавьж байгаа зарим нөхцөл, шаардлагыг сулруулан,” гэж тодотгон өөрчлөн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн виртуал үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдсон саналыг тогтоолын төслийн 2.3 дахь дэд заалтад нэмж томьёолсон болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Мөн тус хорооноос “Хөрөнгийн зах зээл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн суурь хүүг тогтоох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-т нийцүүлэн үнэт цаасны зах зээлд гаргах, цаашид тогтмол арилжаалах” гэсэн санал ирүүлснийг төслийн 2 дахь дэд заалтад шинэ дэд заалт болгон нэмэх санал оруулсан гэв.

Ажлын хэсгийн танилцуулга, төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь ““Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632459
0 эможи

new
2021-11-07 23:09
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up