Д.ОЮУНХОРОЛЫГ Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо Д.ОЮУНХОРОЛЫГ Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНХОРОЛЫГ Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

2021 оны 8 сарын 18

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. 

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нь У.Хүрэлсүхийг МАН-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2019-2020 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
629938
8 эможи
keyboard_arrow_up