Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ

2021 оны 6 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим оронд Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэнэ. Тэдний нэг нь Лу.Болд. Тэрбээр Бельгийн Вант улсад суух Элчин сайдаар томилогдох гэж байна. Бельгийн Вант улсад суух Элчин сайд Benelux /Бельги, Нидерланд, Люксембург/-ийн орнуудад болон Европын холбоо, НАТО-д хавсран суудаг онцлогтой. Гэтэл Лу.Болд гэж хэн сэн билээ?

Юуны өмнө 2017 оны 11 дүгээр сарын15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-дсуух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр уг албан тушаалд нэр дэвшсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зарсаны нэхэмжлэх энэ оны зургадугаар сарын 12-нд ирсэн. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. Мөн Батлан хамгаалахын генерал ял авсан. Би одоо цааш нь ярих уу, яах вэ” гэсэн нь дуулиан тарьсан билээ.

Тэгвэл энэ талаарх нэгэн баримтыг өгүүлье. Миний өмнө 2014 оны 08 дугаар сарын13-ны өдрийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын 04/130 тоот тэмдэглэл байна. Энэ өдрийн 11.00цагт Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дэд захирал ахлах хурандаа Чой Хён Ир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Ноцтой сэдэвтээ шууд оръё. Уулзалтын тэмдэглэлд дурдсанаар БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрын захирал, ахлах хурандаа Чой Хён Ир хэлэхдээ “Өнөөдөр тантай уулзах болсон гол зорилго нь хоёр орны хоорондын цэргийн хамтын ажиллагаанд гарсан ХЭВИЙН БУС үзэгдлийн талаар санал солилцох гэсэн юм. Энэ асуудлын талаар Гадаад харилцааны яамнаас анхаарал тавьж өгөөч хэмээн хүсч байна. Өнгөрсөн удаад Монголын талаас ашиглалтаас гарсан МИК-21онгоцны сэлбэгийг авах талаар бид гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Анх Монголын талын саналын дагуу 2009 оны 1 дүгээр сард гэрээ байгуулсан. Олон шалтгааны улмаас гэрээний хэрэгжилт амжилтгүй болсон. 2011 оны 1 дүгээр сард Монголын талаас гэрээг цуцалсан. Гэрээ байгуулах эхлэл, хэрэгжилт, цуцлах бүх үйл явдлын талаар тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан одоо Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй Л.Болд сайн мэдэж байгаа. Гэрээ хэрэгжээгүй олон улсын болон улс төрийн шалтгаануудыг бид ойлгож байна. Анх гэрээг байгуулахад манай талаас урьдчилгаа төлбөр өгсөн. Одоогийн байдлаар урьдчилгаа төлбөрийн 60 хувийг манай талд эргүүлэн өгөөгүй байна. Гэрээг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг манай тал Монголын талаас нэхэхгүй. Монголын тал төлсөн урьдчилгааг гүйцэд эргүүлэн төлөхгүй байгаа учраас бид Монголын шүүхэд хандсан. Шүүх хурал 2014 оны 3-р сард болж Монголын тал Солонгосын талд урьдчилгаа төлбөрийг бүрэн эргүүлж төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, эргүүлж төлөөгүй. Энэ гэрээг хэрэгжүүлээгүйн улмаас манай Ардын зэвсэгт хүчний яамнаас холбогдох хүмүүс хатуу шийтгэл хүлээсэн. Тиймээс миний бие сайн хөгжиж байгаа манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү-гээс Гадаад харилцааны сайд Л.Болдод илгээсэн захидлыг авч ирлээ.

Манай тал олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан энэ асуудлыг аль болох албан бусаар, харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар шийдье гэсэн байр суурьтай байсан. Гэвч урьдчилгаа төлбөр нь Засгийн газрын хөрөнгөөс гарсан тул хариуцаж байсан хүмүүс нь шийтгэл хүлээгээд байна. Тухайлбал энэ захидлыг илгээсэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү бол гэрээг байгуулахад оролцсон хүн юм. Тэрбээр өөрөө Монголд ирж уг захидлыг өөрийн биеэр гардуулах байсан боловч Ардын зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны ерөнхий захирлын хувьд миний бие яамыг төлөөлөн ирлээ. Би Монголд 15 хоног ажиллана. Солонгост очоод урьдчилгаа мөнгийг эргүүлэн төлүүлэх явц ямар байгаа талаар удирдлагадаа тодорхой мэдээлэлтэй очих тушаалтай ирсэн. Бид өнөөдөр Монголын Гадаад харилцааны сайдад захидлаа гардуулсан тухайгаа Ардын зэвсэгт хүчний яамандаа мэдэгдэх болно” гэжээ.

Хорин минут үргэлжилсэн уулзалт ийнхүү өндөрлөсөн ч төлбөр одоо хэр нь төлөгдөөгүй. Уг уулзалтаас хойш дахиад гурван жилийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурцын сөхөж ярьснаар цоо шинэ мэт яригдсан нь энэ. Гэтэл үнэн хэрэгтээ 2013 онд буюу Батлан хамгаалах ын сайдаар Л.Болд ажиллаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хойд Солонгосоос МИГ-21 онгоцны мотор худалдаж авахаар 1.8сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ иргэн Ж.Бямбаноров, бизнес эрхлэгч Нацагдорж нарын дансанд хийсэн байна” гэх мэдээлэл нийтлэгдэж, хууль хяналтынхан шалгаж генерал Т.Дашдэлэг хорих ял сонссон ч 2015 онд өршөөлөөр суллагдсан, АТГ-т энэ талаар хангалттай материал байх ёстой.

Урьдчилгаа төлбөр гэгчийн хэмжээ их, бага байхаас үл шалтгаалан энэ сэдэв өөрөө харилцаанд үлдэх түүх талаасаа маш ноцтой. Гэтэл энэ асуудлын эзэн, Батлан хамгаалахын сайд байхдаа ч, Гадаад харилцааны сайд байхдаа ч хамгийн сайн мэдэх тэр хүн өнөөдөр НАТО, Европын холбоо, Бенелюксийн орнуудыг хавсран суудаг Бельгийн Вант Улсад Элчин сайдаар томилогдох нь зөв үү? Эдүгээ түүний хамаарал бүхий “Богд” банкийг Лу.Болдыг Гадаад харилцааны сайдын албан тушаал хашиж байхдаа Люксембургийн Вант улсад албан ёсны айлчлал хийхдээ банкныхантай тогтоосон харилцааны “үр дүн” гэж үзэх нь бий. Энэ бол хардах эрх.

Монголын тал Европын орнуудад илгээсэн Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон шалтгаан бий. Янжуур тамхи, мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, бүр сүүлдээ их хэмжээний героин тээвэрлэж баригдсан хэчнээн тохиолдол бий билээ. Яагаад энэ удаад заавал Лу.Болдыг Бельгийн Вант улсад Элчин сайдаар явуулах болов гэдгийн учир шалтгаан, үүсч болох эрсдлийг Засгийн газар, УИХ сайтар тооцох шаардлагатай. Хэрэв дээрх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу тухайн орны мэдээллийн хэрэгслээр цацагдвал Лу.Болдыг байтугай Монголын Элч төлөөлөгчийг Европ хүлээн авахгүй л болов уу гэхээс эмзэглэх үүднээс сэрэмжлүүлж байна.

Нийтлэлч: У.Оргилмаа

Баабар.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628433
7 эможи

naranbaatar
2021-07-03 14:57
haanaas hen tomilchihow doo hameolion shig ali ch zasgiin ued ergelddeg gar yum daa
Дамба
2021-07-01 14:21
Сайхан зохиол бна. Элбэгдорж, Хурц нар санхүүжүүлж байгаа биз..
Зангараг
2021-07-01 09:24
Ямар ч мэдлэггүй боловсролгүй арчаагүй хүний бичсэн зүйлийг уншаад гутарлаа.
Нямка
2021-06-30 22:45
Udmaaraa hun muutai
иргэн
2021-06-30 20:29
Энэ бол улс төрийн талаасаа үнэхээр эмзэг асуудал байна. УИХ, Ерөнхийлөгч анхаарах хэрэгтэй асуудал мөн.
keyboard_arrow_up