COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ыг шоуны талбар болгосон Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” дээр ямар бантан хутгаж байгаа бол?!

админ
2021 оны 5 сарын 04

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ олон нийтийн нүдэнд ажил хийж буй харагдах гэж, ер нь л Монгол төрийн төлөө, бидний сайн сайхны тулд чөмгөө дундартал зүтгэж буй дүрээр биднийг төөрөгдүүлнэ.  Түүнчлэн гурил, талх, будаа, ногоо, шатахууны үнэ өснө гэж айлтгүй шүү гэх хоосон тайвшралаар биднийг тэжээнэ. Гэвч... 

Харамсалтай нь амьдрал огт өөр. Барзгар байна. Юмны үнэ талийсан. Гурил, будаа, талх, ногооноос эхлээд өндөг, шатахууны үнэ нэмэгдсээр л байна. Зах, дэлгүүрүүдээр олон нийтийн амьжиргааны суурь болдог өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр л... Үгүй гээд хэлчих нэг ч хүн гарахгүй дээ.

Хатуухан хэлэхэд Б.Бат-Эрдэнийн ШӨХТГ-ын даргын ажил сошиал дээр явагддаг. Үүнийг нь шоу гэхэд болно. Яг л нэг чихрийн гоё зурагтай, гялгар цаас шиг...

Б.Бат-Эрдэнийн үнэн ил болж, бүх төрлийн бизнес эрхлэгчид, “шударга бус өрсөлдөөний золиоснууд” эсэргүүцлийн дуу хоолойгоо нэгтгээд эхэллээ.

МАН түүнийг хангалттай харж үзсэн гэж ярьдаг. ЖДҮ-д холбогдчихоод байхад нь ШӨХТГ-ын даргын албан тушаалыг өгсөн. Гэвч тэрээр энэ албан тушаалдаа ханасангүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашаад өдгөө есөн сар болж буй.  

Тэр өнөөдөр ШӨХТГ-т тэрбум гаруйн төсөв зарцуулж, гарын үсэг зурдаг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалт бүхий хэдэн их наяд төгрөгийн  жилийн төсвийг баталдаг.

Энэ маш их зөрчилтэй. Хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн байдаг юм. ШӨХТГ-ын дарга,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга хоёрын үйл ажиллагаа хоорондоо харшилдаг. 

Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой” ХК бол нийтийн өмч, таны, минийх гэсэн үг. Тэр утгаар нь Засгийн газар удирдлага, төлөөллийг сонгож, тэнд ажиллуулж ирсэн. Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулснаас хойш ЗГХЭГ-ын дэд дарга нар ТУЗ-ийг нь даргалж ирсэн байдаг юм.

Харин энэ удаад Шадар сайдын харьяанд байдаг ШӨХТГ гэдэг агентлагийн даргыг ТУЗ-ийн даргаар томилсон нь маш эргэлзээтэй. Яагаад?!

Төрийн статусыг нь, бас хүний чансааг нь ингэтлээ доошлуулсны цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ?!

Тэгтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд маш хүнд, сорилтын үе үргэлжилж байна. Бонд гаргаж байна. Улсаас шийдсэн олон хөнгөлөлтийн төлбөрийг төлж байна. Уурхайн цар хүрээ томорсон байна.  Түүнчлэн энэ компани нийтийн өмч гэдгийг дахиад санъя. Тэгээд олон нийтийн хамгийн дургүй, зэвүү хоёрыг төрүүлсэн ЖДҮ-д холбогдож явсан Б.Бат-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн толгойд залсныг ойлгох гээд үзье. Хариу олдохгүй л дээ.

Тэгэхээр ингэж ёс суртахууны хил, заагийг давж энэ нөхрийг ШӨХТГ-ын даргаар томилоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгосны цаана ямар нэг том эрх ашиг байна.  Эцэст нь хэлэхэд, Б.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ямар холион бантан хутгаж байгаа бол?!

Би ингэж санаа зовж байна, харин та?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
626425
2 эможи

ШӨХТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up