Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Н.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон, түүнээсээ улбаалж Улсын их хурлын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байлаа.

Харин өнөөдөр дахин ийм гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тохиолдолд хүн Төрийн түшээ хийж байна. Тэр бол нийгэмд “Metoo” хөдөлгөөний “эзэн” УИХ-ын гишүүн, СодМонгол группийн захирал Ц.Анандбазар.

Ц.Анандбазар Н.Гантулга хоёрын хувьд өөр өөр зүйл олон байна. Угтаа бол хүчирхийллийн гэмт хэрэг гэдэг манай нийгэмд хамгийн ихээр жигшигддэг. Тэр дундаа өндөр албан тушаал хашиж байсан хүн ийм гэмт хэрэгт холбогдох нь хамгийн ёс зүйгүй. Угтаа тийм ч учраас шүүмжлэл маш ихээр өрнөдөг.

Н.Гантулга ийм хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэж байлаа. Харин Ц.Анандбазар нийгэмд охид эмэгтэйчүүдийн эсрэг томоохон хөдөлгөөн өрнөтлөө, хохирогчид хэдэн арваараа нэмэгдэж, хүний эрхийн үндэсний байгууллагаас эхлээд хүний эрхийг хамгаалагч хуульч, өмгөөлөгчид нэгдэж, асуудал улам томорсоор байгаа ч тэрээр таг чиг байна. Харин эсрэгээр нь “Metoo” хөдөлгөөнд нэгдэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр зарлаж, Монголын охид эмэгтэйчүүдийг доромжилсон.

Хүчирхийллийн хэрэгт том жижиг гэж үгүй. Н.Гантулга ч тэр, Ц.Анандбазар ч тэр аль аль нь охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн нь үнэн. Ц.Анандбазар бол тулхтай насан дээрээ яваа эр. Бас бизнесийн салбарт олон жил явж, учраа  олж, нүдний гэм нь арилсан гэж хэлж болох хэмжээнд буй. Гэтэл 30 гаруйхан настай Н.Гантулгаас дор байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
625753
3 эможи

нараа
2021-04-21 03:59
Энэ Анандбузар олон ч охин хүчиндсэн дээ тэр охидуудийн нулмис одоо ч хатаагүй дээ тэгээд Чи хүүгээрээ туг тахиаад ч ойлгохгүй хүн дээ хүү чинь 17 хутгалуулж бага тэнгэрийн аманд үхсэн биз дээ олон эмэгтэйчүүд охидуудийн хараал идсэн байна даа чи бурхан чамайг биш хүүгийн чинь авч явсан байна даа
keyboard_arrow_up