У.Хүрэлсүх довтолж, Х.Баттулга баларч сууна У.Хүрэлсүх довтолж, Х.Баттулга баларч сууна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх довтолж, Х.Баттулга баларч сууна

2021 оны 3 сарын 20

Arslan.mn

У.Хүрэлсүх УИХ-ын сул гишүүн болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрбээр камерын өмнө гарч ирэхээ больсон ч хөшигний араас Монголын улс төрийг  удирдсан хэвээр байна. Засгийн тамгаа нутгийн дүүдээ шилжүүлсэн У.Хүрэлсүхэд УИХ-д 61 суудалтай намын тамга бий. Товчхондоо У.Хүрэлсүх засгаас явсан ч засаг У.Хүрэлсүхээс холдоогүй гэсэн үг.

У.Хүрэлсүх засгаа огцруулахаас эхлээд Х.Баттулгын хэзээ тааварлаагүй улс төрийн нүүдэл хийсэн. Ямар сайндаа л “Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй” гэж  Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хямрах билээ. У.Хүрэлсүхийг огцорсноос хойш ҮАБЗ хуралдаагүй, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хуралдаа ирж оролцохгүй  байгаа гэхээс харвал Х.Баттулга ёстой л “Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага” болжээ. Цаашдаа тэр МАН-ын мешок болох нь гарцаагүй.

Гүйцэтгэх засаглалаас явсан ч улс төрөөс явахгүйгээ товч, тодорхой хэлсэн У.Хүрэлсүхийн  цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байхын төлөө засгийн гаднаас тэмцэхээ илэрхийлсэн түүний мэдэгдлийн гол мессэж нь “Гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчөө улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг Төрийн тэргүүн байж болохгүй. Тиймээс ард түмэн түүнтэй хариуцлага тооцож ажиллана гэж итгэж байна” гэх үг байв.

Түүний хэлсэн үг үнэн болох нь тун удалгүй батлагдаж, Монголын хууль, шүүхийнхэн хэрхэн цус холилдсон, садар самуунд автсан тухай, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх олсны үзүүрт байх магадлал бүхий баримт нотолгоо, бичлэг хэвлэлээр болон сошиалаар цацагдах болов.

Чухамдаа Төрийн ордны гурван давхраас ирж ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс даалгавар авдаг хүн нь Б.Баасанцогт, Б.Баасанцогтоос нэр бүхий прокурор, шүүгчид “захиалга” хүлээж авдаг байсан нь үйлдлээр болон баримтаар нотлогдож байна. Магадгүй ийм явдал болно гэж Х.Баттулга хэзээ ч тааварлаагүй байсан биз. Гэхдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Үндсэндээ Х.Баттулгын бусдад хэрэглэж ирсэн технологиор МАН-ынхан түүнийг намнаж эхэлжээ.

Нэр бүхий шүүгчид “Доридсон” бичлэг цацагдсаны дараа М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат гээд улс төрийн хоригдлуудыг шүүсэн, ялласан шүүгчид нэг гэр бүлийн гишүүд байсан нь анхаарал татсан. Тэд зөвхөн секси парти хийгээд “өнгөрдөггүй”, дээрээс ирсэн захиалга даалгавраа гэр бүлийн найзуудын хүрээнд шийддэг байсан нь Б.Баасанцогтын гэрээс олсон баримтаас тодорхой болсон.

Б.Баасанцогтоос цааш олсоо хөөгөөд үзэхээр үзүүрт нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх байж таарав. 

ҮАБЗ-ийн нэр бүхий гурван ажилтан сар шинийн 1-нд, бүх нийтийн хөл болон хил хориог зөрчин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу  автомашинаар гарч, Оросын аюулгүй байдлын ажилтнууд, БХЯ-ны албан тушаалтнууд, бас “Роснефть”, Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн хүмүүстэй уулзсан баримтыг Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн. Тэд Оросоос 20 сая ам.доллар авчирсан тухайд А.Гансүх яаран сандран тайлбар хийж, “Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. ҮАБЗ-ийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн пиар, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн” гэснээс харвал Монголын аюулгүйн зөвлөлийн ажилтнууд аюултай үйлдэл хийсэн нь үнэн байна.

ҮАБЗ-ийн ажилтнууд Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулахаар явсан гэвэл бүр ноцтой асуудал болно. Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуцах ажлыг яагаад ҮАБЗ-ийн ажилтнууд гүйцэтгэсэн бэ гэж хардах нь зүйн хэрэг.

Ямар ч байсан хэн нэгний даалгавраар Монголын ҮАБЗ-ийн ажилтнууд Орос яваад, Оросын ҮАБЗ-ийнхөнтэй уулзаад ирж. Одоо чухам ямар даалгавар гүйцэтгэсэн, эсвэл даалгавар авч ирснийг цагдаа, тагнуулынхан олж тогтоох ёстой.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө явсан уу, Үндэсний аюулгүй байдлын дарга Х.Баттулгын өгсөн үүргийг гүйцэтгэсэн үү гэдгийг. Мэдээж, нууцлах тусмаа улам но-той.  Тэгээд Д.Бямбасүрэн гуайн хэлсэн “манай нохой бараг хүний нохой" болж таарав уу.

Одоогоор У.Хүрэлсүх довтолж, Х.Баттулга баларч байна. Үндсэндээ “Гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчөө улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг Төрийн тэргүүн”-ийг зогсоож чадвал У.Хүрэлсүхэд браво гэе!

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624653
2 эможи

зочин
2021-03-22 00:33
Хүрэлсүх бол.Мананг дарсан хүн шүү.Харин манай нам Ж.Эрдэнэбат гэдэг муу муухай төрийн албыг ашиглаж олон газар хулгайлж 2 шүүхээр батлагдсан гэх новшоосоо салж намаасаа одоо эртхэн зайлуулахгүй бол ард түмний дунд намыг харлужлж дууслаа.Ганц энэ нөхрөөс болж ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдана шүү.Нийгэм тэр аяараа наад нөхрийг чинь зэвүүцсэн жигшсэн уур амьсгалтай бна шүү намын даргаа.Үүнээс болж та ганц баларна шүү.
zochin
2021-03-21 23:50
mongoliin ard tumneer shoudsan Hurelsuhed odoo ugui dee, tand sanal ogch ujsen, odoo ogohgui ee
зочин
2021-03-20 17:58
Хүрэлсүх хуурандаад хэзээ ч үгүй
Хоёулаа зайл
2021-03-20 16:56
Та нартай хэзээ ч өөдлөхгүй
keyboard_arrow_up