COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ажлаа барахгүй байж албан тушаал ХАМАХ хүсэлтэн

2018 оны 9 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, МАН-ын Бага хурлын гишүүн, МЧБХ-ны Ерөнхийлөгч, Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн дарга, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар гэх барагдахгүй олон албан тушаалтай хүн өчигдөр Нийслэлийн МАН-ын дарга болохоор хүсэлтээ гаргажээ. Яамныхаа ажлыг барахгүй салгалж яваа сайд намын ажлыг нугалж дөнгөх үү гэх асуулт эндээс шууд урган гарч байгаа юм.

Тэрбээр ил далд янз бүрийн явуулга хийж, хүний өөрийн намынхнаар дэмжүүлж байгаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон ч салбарынх нь ажил тартагтаа тулаад буй. Гуравхан жишээ дурдсу.

  • Шатахууны үнийг барьж чадсангүй. Оны эхээр шатахуун импортын компаниуд үгсэн хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдол үүсгэх замаар үнээ өсгөж эхэлсэн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ 30-170 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Аргаа барсан Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ92, А80-ын онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм. Тэр цагт Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна. Урт хугацаандаа жижиглэнгийн үнэ иргэдэд дарамт болохгүй. Роснефтьтэй ярьсан, тохиролцсон зүйл бий” гэж том амласан билээ. Ингээд зогсохгүй Д.Сумъяабазар “Үнийн зөвлөлийн дарга болохгүй бол болохгүй нь” гэж байгаад ахин нэг албан тушаал өөртөө нэмсэн ч  нөхцөл байдал дээрдсэнгүй, улам дордов. Уг нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд нийтдээ 68 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. Ингэж дэмжээд байхад л саяхан шатахуун импортлогч 18 компани шатахууны үнээ нэмэх саналаа Уул уурхайн яаманд хүргүүллээ. Тэд Засгийн газар бүх татвараас чөлөөлөхгүй бол шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмнэ хэмээн сүрдүүлсэн нь салбар хариуцсан сайдаа элэг барьж буйн тод илрэл юм. Сайдад ажлын чадвар, мэдлэг, зангараг дутсанаас импортлогчид түүнийг сүрдүүлгэнд оруулж, даапаалж тохуурхах болжээ. Шатахууны үнэ он гарснаас хойш 300-350 төгрөгөөр нэмэгдээд байгаа нь цэвэр сайдын унхиагүй ажиллагааны үр дүн юм.
  • Тавантолгойг тавьж туух гэж байна. Д.Сумъяабазар сайд болсон мөчөөсөө л ТТ-д руу шүлсээ үсэргэж, хэрүүл хийсээр ЗГХЭГ-ын харьяанд байсан Эрдэнэс ТТ компанийг өөрийн мэдэлд оруулж авчээ. Ингээд нийт хувьцааных нь 30 хувиар IPO гаргаж, Хонгконгийн биржээр арилжаалан, бөөн бөөн бүтээн байгуулалт ундруулна хэмээн сүржигнэх болсон. 180 хоногт багтаана хэмээн хөөрцөглөж байгаа сайдын санаа Монголын ард түмнийг үлдсэн ганц баялаг ТТ-оос нь салгачихаж мэдэхээр дүр зураг бүрэлдээд байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. IPO-г анх гаргахад underwriting хийх талыг эхэлж олох ёстой. Андеррайтер нь бирж дээр хувьцааг анхлан хуваарилах ажлыг гардан гүйцэтгэх бөгөөд практик дээр эхний багцууд хэний мэдэлд очихыг голлон шийддэг юм. Бирж дээр хувьцаа гаргах нь дандаа сайн үр дүн авчирдаггүй. Биржийн дамчид гэж аюултай үзэгдэл бий. Ховд аймаг дахь Хөшөөтийн ордыг эзэмшиж буй Монэнко ХК нүүрс олборлох сонирхол огт байдаггүй. Гол хувьцаа эзэмшигчид нь биржийн дамлан хийдэг тоглогчид бөгөөд гүүрс олборлохыг бус хувьцааныхаа үнийг дээш доош оруулах замаар мөнгөнөөс мөнгө унагахыг илүүд үздэг учраас одоо болтол олигтой хмэжээний нүүрс гаргаагүй сууж байна. Яг ийм замаар Чандаганы болон Ухаа худгийн ордууд орсон. ТТ-н нийт хувьцааны 30 хувь гадныхны гарт орсноор өргөс авсан мэт асуудлууд арилж, орлого далай мэт цутгах тухай яриа бол эхнэрээ дарамтлахаас хэтэрдэггүй(http://news.gogo.mn/r/47563) бөх сайд л итгэх хүүхдийн үлгэр ажээ. Уул уурхайн сайд нь IPO, хувьцааны арилжааны талаар мэдлэг байхгүй байгаагаас монголын баялаг биржийн дамчдын гарт орж, олборлолт хийгдэхгүй хувьцааны уналт, өсөлт л чухал болох эрсдэл бэлээхэн үүслээ. Ерөн­хийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболд: Дахин сэргээгдэхгүй баялгийг, дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй. Үндсэн хуульд заасан эзэд нь болох ард түмэн өөрсдөө шийдэг. Харин ч гацсан гээд байгаа найман жилийн хооронд Эрдэнэс Таван толгой компани хөл дээрээ зогсож нэг ч төгрөгийн өргүй, газар дээр гаргасан нүүрснийхээ зардлыг төлөөд тонныг нь 70 ам.доллараар зараад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны татварын дараах цэвэр ашиг 461 тэрбум төгрөг дансанд нь байна шүү дээ. Тэгвэл энэ тогтоол зүгээр ажиллаж байгаа компанийнхаа 30 хувийг нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар зарахаар зэхэж байгаа нь харин үндэсний эрх ашгийн эсрэг, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэдээ хохироохоор байна гэж хэлсэн нь асуудлын голыг олсон үг юм. Харин ямар нэг зүйлд шүлэнгэтсэн салбарын сайдад нь энэ талаар эргэцүүлэн бодох сонирхол одоогоор алга шиг байна.

 

  • Сайдын чадвар доройгоос Дээд шүүхэд ялагдав. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг Английн арбитрын шүүх хэлэлцээд Монголын тал ялагдсан. Мөн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэрийг хууль зөрчсөн болохыг тогтоосон. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувь нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэхээр болсон. Дараалсан хоёр том ялагдалд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ажил хэргийн мэдлэггүй, чадваргүй, туршлагагүй байдал голлох үүрэг гүйцэтгэснийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэлж байгаа.

Ийм нэг бүтэлгүй ажилтай сайд даахгүй нохой булуу хураахын үлгэрээр өөртөө ахин нэг албан тушаал нэмэхээр шийджээ. Хэрхэхийг МАН-ын гишүүд шийднэ.

 

М.Цэдэндорж

Эх сурвалж: SHUUD.MN                       ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595068
0 эможи

keyboard_arrow_up