COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.АЛТАНХУЯГ Ерөнхийлөгчөөр чимээгүйхэн ДУТУУ “АЖЛАА” хийлгэсээр байна

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Х. Баттулгыг Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш л ЕТГ-ын дарга З. Энхболдыг “acting president” гэх болсон. Энэ ч үнэний ортой. Ерөнхийлөгчийн хэлсэн үгс, хийсэн ажилд тамгын газрын даргынх нь  үзэл бодол төлөвлөгөө илт цухалздаг. Энэ нь АТГ-тай хийж буй тулаан, Монголын баялгийг булаасан 30 гэр бүлийг тойрсон шуугиан, Сангийн сайдад тавьсан хориг зэргээс харагдсан. Сангийн сайд Ерөнхийлөгч хоёрын тулаан нь үнэндээ З.Энхболд, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүний л дуусашгүй дайн байсан. УИХ-ын дарга байхдаа З.Энхболд нь Увсаас хөөгдөх шахам буцаж байсан. Энэ ажиллагааг Ардын намын Ч.Хүрэлбаатар зохион байгуулсан хэмээн үздэг. Энэ мэт олон явдлаас  болж Ерөнхийлөгчийг тамгын газрын даргынхаа заавраар хөдөлдөг гэсэн яриа гараад байна. Гэхдээ төрийн тэргүүнд нөлөөлж чаддаг хүн нь ганц З. Энхболд биш аж. Сүүлийн үед ахлах зөвлөх Н. Алтанхуягийнхаа ярьж хэлж байсан зүйлийг Ерөнхийлөгч их дуугардаг боллоо. Үүний нэг жишээ нь иргэдийн дунд шуугиан тариад байгаа цэргийн алба хаах хугацааг гурван жил болгож сунгах, цэргүүдийг мэргэшүүлж бүтээн байгууллагад оролцуулах тухай санаачилга юм. Н.Алтанхуягийг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхад мөрийн хөтөлбөрт нь “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” гэдэг тусгай том бүлэг байсан. Мөрийн хөтөлбөрийн энэ заалтад өдгөө Ерөнхийлөгчийн ярьж хэлж байгаа бүхнийг тусгасан байсан юм. Энэ нь тухай үед ХААХҮ-ийн сайд байсан Х. Баттулгад ихэд таалагдсан бол хотын дарга байсан Э. Бат-үүлд огтхон ч таалагдаагүй. Хотын даргын цэргүүдээр төмөр зам  тавиулах Х.Баттулгын уриалгыг цэргийн коммунизм тогтоох нь хэмээн эсэргүүцэж байсан. Харин өдгөө бүтээн байгуулалт хийлгэх хүсэлтэй хоёр нэгджээ. Н. Алтанхуягийн Ерөнхий сайд байхдаа сурталчилж байсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” гэдэг ажлыг Х. Баттулга Ерөнхийлөгч болсон хойноо “Нэг Цэрэг-нэг үндэстэн” гэдэг нэрээр гаргаж ирлээ.

Эх сурвалж: Улс Төрч 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53105
1 эможи
keyboard_arrow_up