Удирддаг газарт нь ₮2.8 тэрбумын ЗӨРЧИЛ илэрсэн Ж.Тамир 681 саяын 2 ОРОН СУУЦ, ₮50 саяын 3 ГАЗАРТАЙ Удирддаг газарт нь ₮2.8 тэрбумын ЗӨРЧИЛ илэрсэн Ж.Тамир 681 саяын 2 ОРОН СУУЦ, ₮50 саяын 3 ГАЗАРТАЙ
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Удирддаг газарт нь ₮2.8 тэрбумын ЗӨРЧИЛ илэрсэн Ж.Тамир 681 саяын 2 ОРОН СУУЦ, ₮50 саяын 3 ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

Үндэсний аудитын газраас 2026 оны 02-р сарын 25-нд ЗГХЭГ-ын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.

Аудитаар 2.89 тэрбум төгрөгийн есөн зөрчил илэрч, гурван албан шаардлага, зургаан зөвлөмж хүргүүлжээ.

Тухайлбал, Засгийн газрын баталсан цалингийн шатлалыг мөрдөөгүй 199 ажилтанд 147.65 сая төгрөгийн цалин илүү олгосон, 20 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 316 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээг 8 байгууллагаас ТЕНДЕР шалгаруулахгүйгээр шууд худалдан авсан зэрэг ЗӨРЧЛҮҮД илэрчээ.

Ж.Тамир 2016 оны арваннэгдүгээр сард Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргаар томилогдож, тус байгууллагыг 10 орчим жил удирдаж байна.

Тэгвэл  2.89 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга  Ж.Тамирын  2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮112 сая
Гэр бүлийн орлого:  ₮43 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮167 сая
Орон сууц барилга байгууламж: ₮681 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮18 сая / Микроавтобус Toyota Estima /
Мал аж ахуй: ₮27 сая /Адуу-10, Хонь-40/
Газар: ₮50 сая /Эзэмших-580м2-1, Эзэмших-699м2-1, Эзэмших-702м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮29 сая   
Авлага: ₮135 сая
Зээл:  ₮72 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671696
0 эможи

keyboard_arrow_up