ТУЗ-ийн гишүүний цалин авдаг ЭЗХЯ-ны ТНБД И.Батхүү ₮1.3 тэрбумын 2 орон сууцтай ч “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ ТУЗ-ийн гишүүний цалин авдаг ЭЗХЯ-ны ТНБД И.Батхүү ₮1.3 тэрбумын 2 орон сууцтай ч “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТУЗ-ийн гишүүний цалин авдаг ЭЗХЯ-ны ТНБД И.Батхүү ₮1.3 тэрбумын 2 орон сууцтай ч “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

Аудитын шалгалтаар “Шивээ-Овоо” ХК-д 2016 оноос хойш менежментийн төлбөрийн 11 тэрбум төгрөгийн өр хуримтлагдан бүртгэгдсэн байна. Гэрээнд уг төлбөрийг борлуулалтын орлогын хоёр хувиар тооцохоор зааж, ТУЗ-ийн шийдвэр, тогтоолоор зургаан төрлийн үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ.

Эдгээр үйлчилгээний өртөг болон менежментийн төлбөрийн хэмжээ нь компанийн санхүүгийн чадавх, ашигт ажиллагаатай уялдахгүй байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.

“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ хараат болон хараат бус нийт найман гишүүнтэй бөгөөд тэдэнд сар бүр 1.7–3.5 сая төгрөгийн цалин олгодог тухайгаа Шилэн дансанд мэдээлсэн байна. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байна.

Энэ удаа “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮82 сая
Гэр бүлийн орлого:  ₮77 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая / Суудлын жижиг машин Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮10 сая /Өмчлөх-0.07га-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮24 сая   
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮771 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671695
0 эможи

keyboard_arrow_up