ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ ХОМ-тээ “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ

МАН Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ Төрийн ордонд хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ. Учир нь өнгөрсөн Даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдэж, Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг чөлөөлсөн байдаг.
Харин түүний оронд томилохоор дэмжигдсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2022 оны нэгдүгээр сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байсан юм.
Тэрнээс өмнө 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн байдаг.
Мөн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮76 сая
Гэр бүлийн орлого: ₮28 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮450 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮100 сая /Өмчлөх-400м2-1/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮32 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮215 сая гэж мэдүүлжээ.











