Өрсөлдөх чадвараар 3 байр ухарч, сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналаас Н.Учрал ТАТГАЛЗЖЭЭ Өрсөлдөх чадвараар 3 байр ухарч, сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналаас Н.Учрал ТАТГАЛЗЖЭЭ
11 сарын 21, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өрсөлдөх чадвараар 3 байр ухарч, сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналаас Н.Учрал ТАТГАЛЗЖЭЭ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Аймгийн ИТХ 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуралдаж, Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлаад байсан юм. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн гэдгийг нотлох хуулийн байгууллагын ямар нэг шийдвэр байхгүй тул огцруулах саналаас татгалзсэн байна.

Ингэснээр Д.Пүрэв-Очир Булган аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болж байна. Хуульд зааснаар 1 жилийн хугацаанд дахин өргөн барих боломжгүй болж байна. 

Харин Булган аймаг өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2026 онд 34.0 оноо авч, 21 аймгаас сүүлд мушгилаа. Энэ нь 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад гурван байр ухарч, 18 дугаар байрнаас 21 дүгээр байрт орсон үзүүлэлт юм.

Аймгийн Засаг даргаар ажиллаж буй удирдлагын хувьд Булган аймгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн орчин, иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулахын төлөө ямар бодит үр дүн гаргаснаа тайлагнах цаг болжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671574
0 эможи

keyboard_arrow_up