Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн энгийн АИ-92 литр тутамд 150 төгрөгөөр, евро нь 1000 төгрөгөөр хямдарна Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн энгийн АИ-92 литр тутамд 150 төгрөгөөр, евро нь 1000 төгрөгөөр хямдарна
11 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн энгийн АИ-92 литр тутамд 150 төгрөгөөр, евро нь 1000 төгрөгөөр хямдарна

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газар улс орныхоо төлөө хичээж ажиллаж байна. Шатахууны хомсдолоос үүдэлтэй нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт шатахууны 97 хувь орчмыг ОХУ-аас импортолж авдаг байсан. Одоо 7030-ийн харьцаатай болсон. 70 хувь нь ОХУ, 30 хувийг нь БНХАУ, БНСУ зэргээс нийлүүлж байна. Нийлүүлэлт нэмэгдэж 90 мянган литр шатахуун орж ирсэн. 

Хөгжлийн банкаар санхүүжүүлж, долоон хувийг нь Монголбанкнаас гаргаснаар шатахууны нөөц бүрдүүлж чадсан. Үүний үр дүнд, өнөө шөнөөс буюу 00:00 цагаас эхлэн энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр бууруулна" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671537
0 эможи

keyboard_arrow_up