Засгийн газрын САЙД нарын сэлгэн томилгоог өнөөдөр хийнэ
2026 оны 11 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай,
- Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх явцын талаар,
- Барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцын талаар
- 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.
Мөн сайд нарыг сэлгэн томилох томилгоог өнөөдөр хийнэ.
Одоогоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын сайд нар ажлаа өгөөд байгаа юм.
Тэгвэл албан бус мэдээллээр
- ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар,
- ЗГХЭГ-ын даргад Ж.Энхбаярыг,
- Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд шадар сайдаар Д.Цогтбаатарыг тус тус томилж магадгүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671531
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
