ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, БХ-ийн сайд Д.Батлут,ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, БХ-ийн сайд Д.Батлут,ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ
11 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, БХ-ийн сайд Д.Батлут,ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа арваннэгдүгээр сарын 13-нд мэдэгдээд байсан.

Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэдгээ мэдэгдлээ.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар  "Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.

Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар чөлөөлнө. 

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671525
1 эможи

Зочин
2026-11-17 21:40
Энх-амгалангаа явуулаачээ, боловсрол самарч дууслаа.
Үнэн үг
2026-11-17 21:31
Чинбатын Номингоо ажлийг өгүүлээд шалгаач . Зүгээр байж байгаад эхорноо өрөнд. Оюутолгой 20саятай холбож Данх, Бактери Номингоо шалгаач.
Irgen
2026-11-17 21:07
ZG buren bureldhuuneere ogtsor.Delgersaihan.Damdinnym.Naidlaa.Dorjhand. bugd zailtal temtsie
Баагий
2026-11-17 17:43
Зөв шийдвэр байна. Авлига аваагүй, төрийн мөнгө идэж, уугаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээх хэрэгтэй. Тууштай, зоригтой тэмцээрэй. Амжилт хүсье.
Хуцалгүй тонил
2026-11-17 13:23
Иргэд
keyboard_arrow_up