“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлжээ
11 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлжээ

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд Эрдэнэс Тавантолгой компанийн баяжуулах үйлдвэрт ажиллаж байна. 

Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлсэн талаар мэдээллээ. Засгийн газар ногдол ашгийг татвар бууруулж, тэтгэвэр, цалин нэмж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээнд зориулна гэв. Мөн 1072 хувьцааг үржүүлж, өвлүүлж, бэлэглэх, арилжиж, худалдах эрх бодитоор нээх ажил үргэлжилж байна гэлээ. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оржээ. Зургаадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Одоогоор 4.5 сая тонн нүүрс баяжуулаад байгаа аж. Цаашдаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах боломжтой, 5.5 сая тонн баяжмал гаргадаг болохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671483
0 эможи

keyboard_arrow_up