ХХААХҮЯ-ны ТНБД-аар томилогдсон Ц.Болорчулуун “Land Cruiser 300“ машин, ₮70 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ ХХААХҮЯ-ны ТНБД-аар томилогдсон Ц.Болорчулуун “Land Cruiser 300“ машин, ₮70 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
11 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХХААХҮЯ-ны ТНБД-аар томилогдсон Ц.Болорчулуун “Land Cruiser 300“ машин, ₮70 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Харин түүний оронд  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууныг томилжээ.

Ц.Болорчулуун нь 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 оноос ХХААХҮЯ-ны Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж ирсэн.

Тэгвэл ХХААХҮЯ-ны ТНБД-аар томилогдсон Ц.Болорчулууны 2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулья. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮89 сая
Гэр бүлийн орлого:  ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮458 сая /Зуслангийн байшин-1,Нийтийн орон сууц-1,баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮192 сая / Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй: ₮110 сая /Адуу-57, Хонь-26, Ямаа-21/
Газар: ₮70 сая /Эзэмших-350м2-1, Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮100 сая   
Авлага: ₮3 сая
Зээл:  ₮174 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671463
0 эможи

keyboard_arrow_up