Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж,  хөрөнгө оруулагчдыг залилсан  хүмүүсийг Тагнуулынхан шалгаж байна Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан хүмүүсийг Тагнуулынхан шалгаж байна
11 сарын 09, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан хүмүүсийг Тагнуулынхан шалгаж байна

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж,  хөрөнгө оруулагчдыг залилсан  этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна. 

Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ.

Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна.

Хэрэгт холбогдогч  “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт бусдад өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан.  Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэт бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байсан. 

Этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671445
1 эможи

Зочин
2026-11-09 22:00
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
keyboard_arrow_up