Чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ дэмжээгүй СЗХ-ны дарга Т.Жамбаажамц сарын ₮10.5 саяын ЦАЛИНТАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэн, санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжилгүй уналаа.
Санал хураалтад нийтдээ 55 гишүүн оролцсоноос 40 гишүүн Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол 15 гишүүн дэмжсэнгүй.
Т.Жамбаажамц нь арваннэгдүгээр сарын 2-нд үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан аж. Т.Жамбаацамц даргын хувьд 1.9 жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдож байсан. Үндсэндээ бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байсан.
Санал унасанд УИХ-ын дарга УИХ-ын дарга С.Бямбацогт: Апп-ын зээлийн хүүг бууруул, иргэдээ шүүх дээр аваачиж шар махтай нь хатаадгаа болиул гэж 6 сарын өмнө Т.Жамбаажамцад үүрэг өгсөн. Хагас жил хүлээгээд ямар ч үр дүн гаргасангүй. Энийгээ Т.Жамбаажамц өөрөө хүлээн зөвгөөрөөд ажлаа өгч байна.
ББСБ-ын зээлийн хүү жилийн 60%-д хүрч банк бусын мөнгө хүүлэлт иргэдийг сөхрөөж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжсэнгүй гэв.
Тэгвэл үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮126 сая
Гэр бүлийн орлого: ₮40 сая
Орон сууц барилга байгууламж: ₮140 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮45 сая /oyota Camry/ Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-430м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮23 сая
Хадгаламж: ₮47 сая
Авлага: ₮145 сая
Зээл: ₮58 сая гэж мэдүүлжээ.


