Түр томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарын албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа Түр томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарын албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Түр томилогдсон ТНБД, агентлагийн дарга нарын албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар  ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. 

Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.

Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав. 

Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671391
1 эможи

зочин
2026-11-04 17:01
хэлсэн үг хийсэн хийсэн үйлдэл чинь зөрж ажиллаа хийж чадахгүй байгаа та нар ажиллаа өгөөд зайлцгаа. дотоодын цэрэгт үйлдэгдсэн гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаад гэмт бурууг тогтоон буруутай хүнд хариуцлаг тооцон шийдвэрэлсэн шүүхийн тогтоол гарсан байдаг. гэтэл уг асуудалд албаны шалгалт хийсэн хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэргийн алба хаагчийн аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн тоимлогдсон даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадахгүй байгаа та нөхөд ажиллаа өгөөд зайлаач. хууль зүйн дэд сайд бол дотоодын цэрэгт гэмт хэрэг гарсан асуудалд албаны шалгалт хийсэн ажлын хэсэгт байсан хүмүүс асуудлыг нуун дарж өнгөрөөх асуудал гаргаж эс үйлдэлээр хамсаатан болсон байна. хууль зүйн дэд сайдаас шударга ёс энэ үү гэж асууж байгаа нь зөв. аюулгүй байдалыг хангах штабын даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадаагүй байгаа.дотоодын цэрэгт аюулгүй байдалыг хангах үрэг хүлээсэн дотоодын цэргийн штабын дарга гэмт хэрэг удаа дараа гаргуулсан асуудалд албаны шалгалт хийсэн асуудлыг нуун дарж яваа дэд сайд болон ажлын хариуцлага алдсан дотоодын цэргийн штабын дарга нарыг хууль зүйн сайд Тэмүүлэн хоног алдалгүй зайлуулж хариуцлага тооцох ёстой. ажлын хариуцлага тооцож чадахгүй бол байгаа хууль зүйн сайдад хариуцлага тооцон зайлуулах ёстой.
иргэн
2026-11-04 16:23
хэлсэн үг хийсэн хийсэн үйлдэл чинь зөрж ажиллаа хийж чадахгүй байгаа та нар ажиллаа өгөөд зайлцгаа. дотоодын цэрэгт үйлдэгдсэн гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаад гэмт бурууг тогтоон буруутай хүнд хариуцлаг тооцон шийдвэрэлсэн шүүхийн тогтоол гарсан байдаг. гэтэл уг асуудалд албаны шалгалт хийсэн хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэргийн алба хаагчийн аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн тоимлогдсон даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадахгүй байгаа та нөхөд ажиллаа өгөөд зайлаач. хууль зүйн дэд сайд бол дотоодын цэрэгт гэмт хэрэг гарсан асуудалд албаны шалгалт хийсэн ажлын хэсэгт байсан хүмүүс асуудлыг нуун дарж өнгөрөөх асуудал гаргаж эс үйлдэлээр хамсаатан болсон байна. хууль зүйн дэд сайдаас шударга ёс энэ үү гэж асууж байгаа нь зөв. аюулгүй байдалыг хангах штабын даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадаагүй байгаа дэд сайд. дотоодын цэргийн штабын дарга нарыг хууль зүйн сайд Тэмүүлэн хоног алдалгүй зайлуулж хариуцлага тооцох ёстой. ажлын хариуцлага тооцож чадахгүй бол байгаа хууль зүйн сайд хариуцлага тооцон зайлуулах ёстой.
keyboard_arrow_up