6 сар ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл  ₮514 саяын 2 ОРОН СУУЦ, ₮167 саяын ХАДГАЛАМЖТАЙ 6 сар ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл ₮514 саяын 2 ОРОН СУУЦ, ₮167 саяын ХАДГАЛАМЖТАЙ
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

6 сар ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл ₮514 саяын 2 ОРОН СУУЦ, ₮167 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Ерөнхий сайд Н.Учрал салбарын сайд, болон нэр бүхий дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгчээ.

Энэ хүрэээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм байна.

Тэгвэл үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд томилогдсон Х.Алтангэрелийг Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Түүнийг Хууль хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлсөн байна.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮19 сая
Орон сууц барилга байгууламж: ₮514 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая  /Toyota Harrier - 1 /                                                                                                            Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮2,6 сая /Эзэмших-699м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮14 сая
Хадгаламж: ₮167 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮144 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671384
0 эможи

keyboard_arrow_up