Э.Батшугар: Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
2026 оны 11 сарын 04

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаё (Dr. Sandro Demaio)-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын орчны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671369
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:










