ТАНИЛЦ: Төрийн албан хаагчдын цалин 11-р сарын 1-нээс дараах байдлаар НЭМЭГДЭНЭ ТАНИЛЦ: Төрийн албан хаагчдын цалин 11-р сарын 1-нээс дараах байдлаар НЭМЭГДЭНЭ
10 сарын 28, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТАНИЛЦ: Төрийн албан хаагчдын цалин 11-р сарын 1-нээс дараах байдлаар НЭМЭГДЭНЭ

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2026.10.28/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ГБХНХ/-ын сайд Т.Аубакир:Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой.

  • Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна. Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. 
  • Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг авч үзвэл, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 573 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Туслах ажилтны цалин 1 сая 475 мянган төгрөгөөс 1 сая 925 мянган төгрөг болж, 450 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.
  • Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд захирал, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаачийн цалин 1 сая 805 мянган төгрөгөөс 2 сая 708 мянган төгрөг болж, 903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 
  • Ахлах инженер, ахлах мэргэжилтний цалин 742 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 226 мянган төгрөг болох бол инженер, мэргэжилтний цалин 707 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 121 мянган төгрөгт хүрэхээр байна.
  • Архивч-операторч, лабораторын сорьц дарагч, ус цаг уур, орчны ажиглагчийн цалин 674 мянган төгрөгөөр, архив, бичиг хэргийн эрхлэгч, техникч, лаборантынх 642 мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон.
  • Жолооч, цахилгаанчин, слесарь, тогоочийн цалин 526 мянган төгрөгөөр, мужаан, бичээчийнх 502 мянган төгрөгөөр өсөх бол жижүүр, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгчийн цалин 477 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 431 мянган төгрөгт хүрнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хувьд нэгжийн дарга, менежерийн цалин 1 сая 636 мянган төгрөгөөс 2 сая 454 мянган төгрөг болж, 818 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр ₮478,000 байсныг 11-р сарын 01-ээс ₮600,000 болголоо. Зорилтод бүлэг рүү чиглэсэн зардалыг нэмэгдүүллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671259
1 эможи

keyboard_arrow_up