Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга орон сууцгүй ч ₮350 саяын 35 АДУУТАЙ Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга орон сууцгүй ч ₮350 саяын 35 АДУУТАЙ
10 сарын 28, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга орон сууцгүй ч ₮350 саяын 35 АДУУТАЙ

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

Нөмрөгийн дархан цаазат газар нийт 528 мянган га талбайг хамардаг бөгөөд үүний 468 мянган га нь түймэрт өртсөн нь Засгийн газрын анхаарлын төвд байна.

Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал холбогдох салбарын сайд нар, ОБЕГ болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудтай уулзах үеэрээ тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл олгосон Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарыг ажлаас чөлөөлөх, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлд сануулах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Уг үүргийн дагуу Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Иймд ажлаас чөлөөлөгдөөд буй Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгын 2025 онд Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбогдуулан таван автомашинаар зорчиж явсан хүмүүсийн талаар мэдээлэл цацагдсан. Тэдгээр автомашины нэгэнд Э.Гантулга зорчиж явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд нийт 15 орчим хүн, түүний дотор таван дарга болон “Мобиком”-ын захирлууд явсан гэх мэдээлэл мөн байна.

Э.Гантулга нь 2024 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Хилийн боомтын захиргааны газрын даргаар томилогдож байжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮41 сая
Гэр бүлийн орлого:  ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮350 сая /Адуу-35/
Газар: ₮15 сая /Өмчлөх-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮30 сая   
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮717 сая гэж мэдүүлжээ.

Мөн Эрдэнэсэ Таван Толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Бронз Стронг ХХК ХХК, Дорнын Цуурай ХХК, Бадрах таван орд ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж  мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671248
1 эможи

keyboard_arrow_up