Г.Тэмүүлэн: Нэг мөрдөн байцаагчид дунджаар 130-150 хэрэг ногдож байна

"Нээлттэй яам-Мэдээллийн цаг"-аар ХЗДХЯ-ны бодлого шийдвэр, ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр цагдаагийн байгууллагын албан хаагчдын орон тоог цомхотголтой холбоотой ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн " Цагдаагийн байгууллагад хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчид бол мөрдөн байцаагч нар. Нэг мөрдөн байцаагчид дунджаар 130-150 хэрэг ногдож байгаа нь нэг хүний ажлын ачааллаас хэтэрсэн үзүүлэлт юм.
Тиймээс ажлын байранд нарийвчилсан дүн шинжилгээ хийлгүйгээр орон тоог жигд тэгшитгэх, цомхотгол хийх нь буруу. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд бид тодорхой саналуудыг хүргүүлсэн.
Цаашид аль хэсэгт ажлын ачаалал хамгийн их байгааг нарийвчлан судалж, төсвийн хэмнэлт хийхийн зэрэгцээ зайлшгүй шаардлагатай чиглэлүүдэд нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр ажиллана." гэв.
