Ирэх сарын 1-ээс ТЭТГЭВЭР хэд болж нэмэгдэх вэ? Ирэх сарын 1-ээс ТЭТГЭВЭР хэд болж нэмэгдэх вэ?
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ирэх сарын 1-ээс ТЭТГЭВЭР хэд болж нэмэгдэх вэ?

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагчдын тодорхой хэсэгт суурь тэтгэвэр шинээр олгож эхэлнэ. Суурь тэтгэврийн хэмжээг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон одоо авч буй тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000-300,000 төгрөгөөр тооцох юм.

Засгийн газраас суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, тооцоонд баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар тогтоожээ.

Суурь тэтгэврийг хэн авах вэ?

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, нийт тэтгэвэр авагчдын 80 орчим хувь буюу 435 мянган иргэн суурь тэтгэвэрт хамрагдана.

Суурь тэтгэврийг тэтгэвэр авагчдын одоо авч буй тэтгэвэр дээр нэмж олгох бөгөөд иргэдээс тусгайлан хүсэлт, нэмэлт баримт бичиг шаардахгүй. 

Суурь тэтгэврийн нэмэгдлийн жишээ:

  • 20 жил шимтгэл төлсөн, 769,000 төгрөгийн тэтгэвэртэй иргэн: Сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж авна. Ингэснээр сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно.

  • 30 жил шимтгэл төлсөн, 1 сая төгрөгийн тэтгэвэртэй иргэн: Сард 240,000 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж авна. Нийт тэтгэвэр нь 1,240,000 төгрөг болно.

  • 35 жил шимтгэл төлсөн, 769,000 төгрөгийн тэтгэвэртэй иргэн: Сард 276,550 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж авна. Нийт тэтгэвэр нь 1,045,550 төгрөг болно.

Суурь тэтгэврийн хэмжээ хүн бүрд ижил байхгүй бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, авч буй тэтгэврийн хэмжээнээс шалтгаалан ялгаатай тогтоогдоно.

Мөн арваннэгдүгээр сарын 15-нд нэг эрэгтэй 60 нас хүрч болно. Тэр хүний тэтгэврийн таталтыг хийгээд арванхоёрдугаар сарын 1-нд олгоод явах аж. Харин арванхоёрдугаар сарын 20-нд 55 нас хүрч буй эмэгтэй нэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр авах боломжтой.

Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг инфляцтай уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Гэхдээ энэ нь төсөлд тусгасан санал бөгөөд эцэслэн батлагдсан шийдвэрээс хамаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671232
0 эможи

keyboard_arrow_up