“Монголын хөрөнгийн бирж“ ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Учралын зөвлөх Б.Анар ₮1,4 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ.
Б.Анарын хувьд өнгөрсөн тавдугаар сард Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад очсон бөгөөд 3 сарын хугацаатай ажиллаж чөлөөлөгдөөд байсан.
Тэгвэл Гуравхан сар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд суусан Б.Анарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2024 онд 95 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд 216 сая төгрөг болж 2 дахин нэмэгджээ. Мөн 2024 онд 769 сая төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Үйлчилгээний зориулалттай барилгатай гэж байсан бол 2025 онд үл хөдлөхийн тоо нь нэмэгдэж, 1,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 5 орон сууц, барилгатай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮216 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-5, Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮195 сая / Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮80 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮649 сая гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс ТТ-н 1072 хувьцаатай, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байхгүй гэж мэдүүлжээ.
