Кихара Минорү: Түймэрт өртсөн нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтрахад бэлэн байна Кихара Минорү: Түймэрт өртсөн нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтрахад бэлэн байна
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Кихара Минорү: Түймэрт өртсөн нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтрахад бэлэн байна

2026 оны 10 сарын 26

Arslan.mn

Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар нутгийн түймрийн талаар Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр "Хээрийн түймрийн улмаас байгаль орчин болон орон нутагт учирсан их хэмжээний хохиролд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Гамшигт нэрвэгдсэн тусгай хамгаалалттай бүс нутгийг эргэн нөхөн сэргээхэд Японы Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллахад бүрэн бэлэн байна. " гэв.

Мөн тэрбээр Дорнод аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт Японы харилцаа холбооны томоохон "KDDI" корпорацын охин компани болох "Мобиком" (Mobicom Corp.)-ийн Японы удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчдийн цуваа зорчиж байх үед гал дэгдсэн талаар мэдээлэл авсан. 

Одоогоор галын дэгдсэн нарийн шалтгааныг холбогдох хууль сахиулах болон онцгой байдлын мэргэжлийн байгууллагууд нарийвчлан шалгаж байна. Япон Улсын эрх баригчдын зүгээс шалгалтын явц болон эцсийн үр дүнг харгалзан үзэж, түймэрт өртсөн байгалийн нөөц бүхий газрыг сэргээн босгоход бодитой тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671219
0 эможи

Зочин
2026-10-27 10:13
Япончуудтай хамтраад суралцах боломж шүү, оркууд шатаана сөнөөнө, Японоос суралц, манай хэдэн маанагууд л буруутайг дэ яс юман дээрээ
keyboard_arrow_up