Э.Батшугар: Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар хүртээмжийг сайжруулна Э.Батшугар: Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар хүртээмжийг сайжруулна
10 сарын 23, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Э.Батшугар: Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар хүртээмжийг сайжруулна

2026 оны 10 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийн багтай уулзаж, 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, шинэчлэх” төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажил, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд:

  • Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг шинэчилж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоно.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Яаралтай тусламж болон цахим технологид суурилсан лавлагаа шатлалын тогтолцоог бэхжүүлнэ.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чадавх, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна.

Уулзалтаар төслийн хэрэгжилттэй холбоотой хийх арга хэмжээний талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Arslan.mn

Энэхүү төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэд бүтэц, тоног төхөөрөмж, тогтолцоог шинэчлэх замаар иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671202
0 эможи

keyboard_arrow_up