Монголд байдаггүй гэх СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал сарын ₮10 саяын ЦАЛИНТАЙ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Су билүү Сү.Батболдын хамаарал бүхий СЗХ-ны дэд даргаар Т.Цэрэнбадрал гэж хүн ажилладаг. Т.Цэрэнбадрал даргын эхнэр Канадад Элчин сайд хийдэг. Тэгэхээр Цэрэнбадрал дарга ажлаа хийдэггүй, Канадад бараг амьдардаг.
Урсгал зардалдаа Сангийн яамныхан анхаардаг эсэхийг би мэдэхгүй байна. Хадгаламжийн даатгалын корпорациас томилолт бичүүлээд Канад руу явдаг. Ирэхээрээ ямар ч тайлан гаргадаггүй. Авгай хүүхэдтэйгээ уулзаад ирлээ гэлтэй нь биш." гэж шүүмжлэв.
Өөрөөр хэлбэл, СКХ-ны Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарын бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дууссан. Гэвч УИХ-аас тэднийг улираан томилох, эсвэл шинээр томилох эсэх талаар сонсгол хийгдээгүй, шийдвэр гараагүй бараг 2 жил болж буй.
СЗХ-ны албан ёсны цахим хуудаснаас харвал Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг 2020 оны нэгдүгээр сарын 31-нд орон тооны гишүүнээр томилж байжээ. Хуулиар СЗХ-ны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд нэг удаа улираан томилж болдог. Бүрэн эрхийн хугацаа дууссан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр мөн заасан байдаг.
Тэгвэл СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал болон түүний эхнэр Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос нарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮105 сая
Гэр бүлийн орлого: ₮256 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮768 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮10 сая /Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮345 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос:
Тэрээр түүний жилийн орлого 2021 онд 38 сая төгрөг байсан бол 2025 онд 221 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮221 сая
Гэр бүлийн орлого: ₮140 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮768 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮10 сая /Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮345 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

