“Солонго I, II“ байрыг дараах 3 хэлбэрээр иргэдэд ТҮРЭЭСЭЛЖ, ӨМЧЛҮҮЛНЭ “Солонго I, II“ байрыг дараах 3 хэлбэрээр иргэдэд ТҮРЭЭСЭЛЖ, ӨМЧЛҮҮЛНЭ
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Солонго I, II“ байрыг дараах 3 хэлбэрээр иргэдэд ТҮРЭЭСЭЛЖ, ӨМЧЛҮҮЛНЭ

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр болон "Солонго I, II" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.

Зорилтод бүлэгт чиглэсэн "Солонго I, II" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны 1 м.кв-ын үнийг 3.9 сая төгрөгөөр тооцсон бөгөөд 45 м.кв-ын орон сууцны үнэ 175 сая төгрөг болж байна.

Орон сууцыг дараах 3 хэлбэрээр иргэдэд олгохоор төлөвлөсөн.

  • Түрээсийн орон сууц: Нийт орон сууцны 10 хувь буюу 500 айлд сарын 700 мянган төгрөгийн түрээсээр суулгана.
  • Түрээслээд өмчлөх: 30 хувь буюу 1500 айлд хоёр сонголт санал болгож байна. Эхнийх нь 20 жилийн хугацаатай бөгөөд сард түрээсэнд 700 мянга, өмчлөлд 720 мянга, нийт 1.42 сая төгрөг төлнө.
    Хоёр дахь нь 5 жилийн хугацаатай хувилбар бөгөөд сард түрээсэнд 700 мянга, урьдчилгаанд 860 мянга, нийт 1.56 сая төгрөг төлж, 30 хувийн урьдчилгаагаа бүрдүүлсний дараа ипотекийн зээлд шилжинэ.
  • Хамтын өмчлөл: 10 хувь буюу 500 айлд орон сууцны үнийн тал хувийг (87.8 сая төгрөг) 30 хувийн урьдчилгаа, 70 хувийн ипотекоор худалдан авах боломж олгоно. Ипотекийн сарын төлбөр 550,500 төгрөг байх юм. Үлдсэн хагасыг түрээслэх бол сард нийт 900,500 төгрөг, түрээслээд өмчлөх бол 1,270,500 төгрөг төлнө” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671168
1 эможи

Аамий
2026-10-22 09:43
сайна байна уу хэзээнээс батлагдаж хэрэгжих вэ.
Аамий
2026-10-22 09:43
сайна байна уу хэзээнээс батлагдаж хэрэгжих вэ.
Аамий
2026-10-22 09:43
сайна байна уу хэзээнээс батлагдаж хэрэгжих вэ.
Аамий
2026-10-22 09:43
сайна байна уу хэзээнээс батлагдаж хэрэгжих вэ.
keyboard_arrow_up