Эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтыг дэмжихээ илэрхийллээ Эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтыг дэмжихээ илэрхийллээ
10 сарын 21, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтыг дэмжихээ илэрхийллээ

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус болон Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала нартай уулзлаа.

ДЭМБ-ын Ерөнхий захиралтай хийсэн уулзалтаар Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Мөн шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн хүний нөөцийг сургах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд ДЭМБ-ын мэргэжлийн дэмжлэг авах асуудлыг хөнджээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай хийсэн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох асуудлыг хэлэлцэв. Монгол Улс уг санаачилгыг дэмжиж, бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн худалдан авалтын механизмыг ашиглан эм, вакцин худалдан авсан туршлагаа танилцуулжээ.

Arslan.mn

Түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэй байгуулсан Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн чадавхыг бэхжүүлэх, цогц үнэлгээ хийлгэхэд техникийн дэмжлэг авах хүсэлт тавьсан байна. Мөн Өвчний олон улсын ангилал ICD-11-ийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671154
0 эможи

keyboard_arrow_up