СЗХ-ны дэд даргын эхнэр, Элчин сайд Э.Сарантогосын орлого 4 жилийн дотор ₮38 саяас ₮221 сая болж ӨСЖЭЭ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал гэж хүн ажилладаг. Т.Цэрэнбадрал даргын эхнэр Канадад Элчин сайд хийдэг. Тэгэхээр Цэрэнбадрал дарга ажлаа хийдэггүй, Канадад бараг амьдардаг.
Урсгал зардалдаа Сангийн яамныхан анхаардаг эсэхийг би мэдэхгүй байна. Хадгаламжийн даатгалын корпорациас томилолт бичүүлээд Канад руу явдаг. Ирэхээрээ ямар ч тайлан гаргадаггүй. Авгай хүүхэдтэйгээ уулзаад ирлээ гэлтэй нь биш." гэж шүүмжлэв.
Тэгвэл СЗХ-ны дэд даргын эхнэр, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогосын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
Тэрээр түүний жилийн орлого 2021 онд 38 сая төгрөг байсан бол 2025 онд 221 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮221 сая
Гэр бүлийн орлого: ₮140 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮768 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮10 сая /Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮345 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
