Хууль бусаар СЗХ-д 2 жил “сандайлсан“ орон тооны гишүүн Н.Хүдэрчулуун сарын 12,8 саяын ЦАЛИНТАЙ Хууль бусаар СЗХ-д 2 жил “сандайлсан“ орон тооны гишүүн Н.Хүдэрчулуун сарын 12,8 саяын ЦАЛИНТАЙ
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хууль бусаар СЗХ-д 2 жил “сандайлсан“ орон тооны гишүүн Н.Хүдэрчулуун сарын 12,8 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "СЗХ нь ББСБ-уудын хүүгийн асуудлыг хариуцдаг. Банк бусуудын хүү “талийлаа”. Ард иргэд хүүнд мөлжүүлж дууслаа гэдэг хэл ам өдөр бүр гарч байна.

СЗХ-ны орон тооны гишүүн Н.Хүдэрчулууны томилолтын хугацаа дуусаад хоёр жил болсон ч чөлөөлөгдөөгүй бас нэг дарга байгаа. УИХ-ын өмнөх даргын найз нөхөр гээд хэн ч чөлөөлж зүрхэлдэггүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга энийг анхааралдаа авч, ажил хийх хүнийг томилмоор байна. Хугацаа нь дууссан, ажил хийдэггүй олон даргаасаа салмаар байна. Энэ хүмүүс том том өрөөтэй, машинтай, баахан туслахтай байх. Төсвийн үр ашиггүй зардлыг энэ мэтээр жижиг гэхгүй хэмнэмээр байна. Ийм паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ, энэ бол иргэдийн хүсэлт." гэв.

Өөрөөр хэлбэл, СКХ-ны Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн  Н.Хүдэрчулуун бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дууссан. Гэвч УИХ-аас тэднийг улираан томилох, эсвэл шинээр томилох эсэх талаар сонсгол хийгдээгүй, шийдвэр гараагүй бараг 2 жил болж буй.

СЗХ-ны албан ёсны цахим хуудаснаас харвал Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг 2020 оны нэгдүгээр сарын 31-нд орон тооны гишүүнээр томилж байжээ. Хуулиар СЗХ-ны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд нэг удаа улираан томилж болдог. Бүрэн эрхийн хугацаа дууссан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр мөн заасан байдаг.

Тэгвэл СЗХ-ны орон тооны гишүүн Н.Хүдэрчулууны 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

Тэрээр түүний жилийн орлого 154 сая төгрөг бөгөөд сарын орлого нь 12,8 сая орчим төгрөг гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮154 сая
Гэр бүлийн орлого: ₮104 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮70 сая
Орон сууц барилга байгууламж: ₮830 сая /Нийтийн орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮145 сая /Адуу-42, Үхэр-2, Ямаа-53, Хонь-70/
Газар: ₮15 сая /Эзэмших-598м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮55​​​​​​​ сая 
Авлага: ₮80​​​​​​​ сая
Зээл:  ₮486​​​​​​​ сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671125
0 эможи

keyboard_arrow_up