Томилолт өгч суудаг гэх шүүмжлэлд өртсөн ХДК-ийн захирал Б.Ариунболд ₮785 саяын 2 ОРОН СУУЦ, ₮605 саяын 3 МАШИНТАЙ Томилолт өгч суудаг гэх шүүмжлэлд өртсөн ХДК-ийн захирал Б.Ариунболд ₮785 саяын 2 ОРОН СУУЦ, ₮605 саяын 3 МАШИНТАЙ
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Томилолт өгч суудаг гэх шүүмжлэлд өртсөн ХДК-ийн захирал Б.Ариунболд ₮785 саяын 2 ОРОН СУУЦ, ₮605 саяын 3 МАШИНТАЙ

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадралын эхнэр нь Канадад элчин сайд тул тэрээр Монголд ажилладаггүй, Хадгаламжийн даатгалын корпорацийн томилолтоор Канад руу яваад ямар ч тайлангүй ирдэг.

Мөн ББСБ-уудын зээлийн хүү тэнгэрт хадаж, иргэд хүнд дарамтад орж байхад үүнийг шийдэхгүй байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болсон Н.Хүдэрчулуун гэдэг даргыг өмнөх УИХ-ын даргын найз гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл чөлөөлөөгүй байна." гэв.

Тэгвэл дарга нарт томилолт өгч суугаа гэх шүүмжлэлд өртөж буй Хадгаламжийн даатгалын корпораци захирал Б.Ариунболдын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

Тэрээр түүний жилийн орлого 141 сая төгрөг бөгөөд сарын орлого нь 12 сая орчим төгрөг гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮141 сая
Гэр бүлийн орлого: ₮14 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮197 сая
Орон сууц барилга байгууламж: ₮785 сая /Нийтийн орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮605 сая /Toyota Prius, Lexus LX 600 , Toyota Land Criuser 300  маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй/ 
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮32 сая 
Авлага: ₮113 сая
Зээл:  ₮496 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671124
0 эможи

keyboard_arrow_up