С.БАЯР: Д.Батлутад төрийн ёслол хүндэднэ. Энэ бол хувийн эгоог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл...

Төрийн ёслол бол хэн нэгэн албан тушаалтны хувийн нэр хүнд, эгоог тэтгэх хэрэгсэл биш. Төрийн тэргүүнд үзүүлэх хүндэтгэл, Засгийн газрын нэг гишүүнд үзүүлэх ёслолын хүндэтгэл хоёрын хооронд ялгаа бий. Албан тушаалтан төрийн сүр хүчийг өөрийнхөө сүр хүч мэт ойлгож, хэт дөвийлгөх нь төрд үйлчлэх бус, төрөөр өөрийгөө өргөмжилж буй хэрэг. Төрийн ёслол хүндэтгэлтэй байж болно, харин хувийн ихэрхлийн хэрэгсэл болж болохгүй гэж шүүмжлэлд БХ-ын сайд Д.Батлут өртөв.
Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Д.Батлутад төрийн ёслол хүндэднэ. Энэ бол хувийн эгоог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл...Энэ бол буруу!
Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа ЗГ-ын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа!" гэжээ.
