Зөрүүтэй тайлбар өгдөг Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир ₮216 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮64 саяын ХАДГАЛАМЖТАЙ Зөрүүтэй тайлбар өгдөг Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир ₮216 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮64 саяын ХАДГАЛАМЖТАЙ
10 сарын 19, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зөрүүтэй тайлбар өгдөг Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир ₮216 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮64 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын нэр дурдагдсан хувийн сургуулиуд Боловсролын яамыг шүүхэд өгч, эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл гараад буй.

Тодруулбал, Т.Ням-Очир саяхан мэдээлэл хийхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах чиглэлээр “Их Засаг Кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг хувийн сургуулиуд Боловсролын яаманд хүсэлт гаргасан бөгөөд эдгээр сургуульд 9.8 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн хэмээн ярьсан байдаг.

Үүний дараа цахим орчинд Ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий сургуульдаа улсын төсвөөс дэмжлэг авч өгөх гэж байна гэх шүүмжлэл өрнөсөн.

Гэвч Т.Ням-Очир дараа нь өгсөн тайлбартаа өмнөх мэдэгдлээ өөрөөр тайлбарлаж, “Их Засаг Кинг” сургууль яаманд хамтран ажиллах хүсэлт тавиагүй, харин яамны зүгээс хамтран ажиллая гэж "гуйсан" ч зөвшөөрөөгүй хэмээн "булзаж" байв.

Тэгвэл энэ удаа Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

Т.Ням-Очир 2022 оноос Боловсролын ерөнхий газрын даргаар 3 жил ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сард Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮48 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮216 сая /Нийтийн орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮145 сая   /Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-521м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮64 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮61 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671100
0 эможи

keyboard_arrow_up