З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн гарт олгох хуулийн зохицуулалт байхгүй З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн гарт олгох хуулийн зохицуулалт байхгүй
10 сарын 14, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн гарт олгох хуулийн зохицуулалт байхгүй

2026 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Монгол Улс Оюутолгойгоос ирэх онд ногдол ашиг авахаар болсон. Энэхүү ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай иргэдээс санал асуулга авч байна. Санал асуулга өнөөдөр эхэлж буй бөгөөд аравдугаар сарын 28-нд дуусна гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Харин ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх ёстой гэх асуудалд Сангийн сайд З.Мэндсайхан "Ногдол ашгийг бэлнээр авах хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиар энэ мөнгө Хуримтлалын санд орох ёстой. 10 жилийн дараа хэрэглэх хуулийн зохицуулалттай. Иргэд ногдол ашиг гэхээр шууд авна гэж ойлгоод байна. Ногдол ашиг орж ирэнгүүт гар дээрээ авах хуулийн зохицуулалт байхгүй.

Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хийгээд, хоёр их наяд төгрөгөөр нь Монгол Улсын эдийн засгийн суурь хөгжлийг тэлэх асуудлаа шийдье гэж байгаа. Эдийн засгаа солонгоруулах, тулгуур салбаруудыг бий болгоё гэхэд хамгийн том асуудал үүсэж байгаа нь эрчим хүч байна. Иймд анх удаа авах ногдол ашгаараа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя гэх саналыг Засгийн газар оруулж байгаа" гэв.

Хэдийгээр Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж байгаа ч "Оюу толгой" компаниас энэ дүнг баталгаажуулаагүй байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд "Засгийн газар авах ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмэн баялгийн өгөөжөө хүртэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Монголын талд оногдох өгөөж 53 хувь байна гэсэн. Үүнийг хангуулахын тулд ажиллаж байгаа. Ногдол ашиг өгөх шийдвэр нь гарсан. Засгийн газар гурван их наяд төгрөг авна гэж төсөвлөн оруулж ирлээ. Бид хуульчлаад нэхэх ёстой. Яагаад гэвэл бид баялгийн эзэн, хувь хүртэх ёстой. Бид авах ёстой" гэж хариулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671063
1 эможи

keyboard_arrow_up