Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томилжээ
2026 оны 10 сарын 07

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хуучнаар ШӨХТГ буюу одоогийн Монополын эсрэг газрын даргаар МАН-ын дэргэдэх “Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанааг томилжээ.
Тодруулбал, шатахууны асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус газрын даргыг сольсон бололтой.
Мөн өнөөдөр "Шатахуун"-ыг Б.Мөнхтамирт ХАРИУЦУУЛАН, БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилоод буй.
Б.Амарсанаагийн хувьд өмнө нь "Намын их хурлыг албан тушаалаар барьцаалах, хууль бус үйлдлээ замхруулах байдлаар гацаах оролдлого явж байна уу хэмээн хардаж байна. Иймд “Ардын хүч” холбооны төлөөлөл цуглаж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Я.Содбаатар нарт өнөөдөр шаардлага хүргүүлэхээр шийдлээ гэж мэдэгдэж байсан удаатай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670983
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
